БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа өнгөрөгч сарын 30-ны өдөр Өвөрмонголчуудын хийсэн жагсаалыг зохион байгуулсан "Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Ж.Гансүрэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Өвөрмонголд болсон тэмцлийг дэмжиж, Улаанбаатар дахь жагсаалыг удирдан оролцсон "Хөх Монгол", "Даяар Монгол" хөдөлгөөний залуучууд Хятадын ЭСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад халдаж, жагсагчдын зургийг авч, бичлэг хийж байсан камерыг нь булаан, зургуудыг устгасан байдаг. Улмаар ТНБД ГХЯ-нд болон цагдаад гомдол гаргаснаар Ж.Гансүрэнд торгох хариуцлага оноож байсан юм.
Харин одоо түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн гэх зүйлчлэлээр эрүү үүсгэж сэжигтнээр татан шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )