Монгол Алтай нурууны хадны зургийг Дэлхийн өвд бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэхээр боллоо. Өнгөрсөн өдрүүдэд Францын Парис хотноо Дэлхийн өвийн 35 дугаар хурал болж, Монголоос бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн хадны зургийг чуулганд оролцогчид бүртгэх нь зүйтэй гэж үзжээ. Чуулганаар дэлхийн орнуудын байгаль, соёлын үнэт 25 бүтээлийг бүртгэсэн байна. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей. Хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал гэж түүхчид дүгнэдэг. Энэ нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаан хус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top