Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ойн салбарын үндэсний чуулган"-ыг зохион байгуулах хүрээнд салбар хуралдаанууд өнөөдрөөс Төрийн ордон эхэллээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.11.08/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийв.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Үүнээс 20 гаруй хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн. Тиймээс цаашид цөлжилтийг бууруулах, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг нэгдсэн ямар бодлого баримтлах, салбар дундын ямар зохицуулалт үгүйлэгдэж байна гэдгийг тодорхойлохын тулд бүх чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг аль болох өргөн оролцуулах зорилгоор салбар хуралдаануудыг зохион байгуулж байна. Салбар хуралдаанаас гаргасан шийдвэр, дүнг энэ сарын 15-нд Төрийн ордонд болох Үндэсний чуулганд танилцуулна. Төрийн байгууллагуудаас цаашид гарах бодлого, шийдвэрүүдийн үндсэн суурь, бичиг баримт болно гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )