Буяны салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, тус холбооны гишүүн байгууллагууд хамтран буяны салбарын ажилтнуудын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Чуулганд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг 13 байгууллагын 300 гаруй ажилтан оролцов.

“Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нас барагсдын тоо өсөж, оршуулгын ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллагсдын сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд өөрчлөлтөд орсон нөхцөлийг олон улсын байгууллагаас онцолсон. Тиймээс энэ салбарын ажилтнуудын ажил, үнэ цэнийг үнэлж, урамшуулах зорилготой  энэхүү өдрийг жил бүр зохион байгуулахаар болжээ. Олон улсын оршуулгын холбооноос НҮБ-д оршуулгын мэргэжлийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байх тухай саналыг хүргүүлж,  2021 оноос олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлж буй юм.   

Манай улсын хувьд “Буяны зан үйлийн холбоо” ТББ нь АНУ, Европ, Ази, Австралийн оршуулгын холбооны гишүүнчлэлийнхээ хүрээнд олон улсаас зарласан энэхүү өдөрт өнөөгийн хүнд цаг үеийн боломжид тулгуурлан өөрийн гишүүн байгууллагуудынхаа ажилтнуудын дунд зохион байгуулан оролцож, салбарын тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага, зорилго зорилтоо хэлэлцлээ.  

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.74.10) 2021 оны 11 сарын 09

Үхэл ихтэй ашиг орлоготой байгаа байхдаа

0  |  0
зззз(150.129.142.28) 2021 оны 11 сарын 08

үхлээр хөлжигсөд

0  |  0
Top