Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9000 үхэр импортолно

2021 оны 11 сарын 09

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх төслийн хүрээнд сүүний чиглэлийн 5000 толгой, махны чиглэлийн 4000 толгой, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг, шимтэй цэвэр үүлдрийн үхэр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөгдөж байна.

Эхний ээлжийн 500 толгой махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр (грейфорд, абердин-ангусс, лимузин) худалдан авах гэрээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белплемживобъединение” үржлийн малын нэгдсэн аж ахуйтай 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Минск хотноо байгуусан байна.

Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас амьд мал, тахиа шувууны мах импортлох, Монгол Улсаас хонь, ямаа, адууны мах болон мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлгийн гэрчилгээг тохиролцон гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top