Эрээнд гацсан ачаа, барааг татан авч эхэллээ

2021 оны 11 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа бөгөөд салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буусан байна.

Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурна гэж албаныхан үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.187.103) 2021 оны 11 сарын 12

Үнэ буун гэж байхгүй биздээ монголд үнэ өссөн бол буухгүй шүү төр засагтай гомдохоос

0  |  0
Top