Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өргөө" кино театрын ард барилгын суурь тавьж байсан газраас дөрвөн хүний гавлын яс олдсон байна. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон бөгөөд тухайн үед барилгын суурийн ажил хийж байсан гүйцэтгэгч компанийн туслах ажилтнууд харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгсний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд гавлын ясыг авч явсан юм. Гэхдээ одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаагүй байгаа бөгөөд харин хэлмэгдүүлэлтийн үеийн гавлын яс байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )