Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 190 албан хаагч орон сууцтай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг угтан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болон одоо ажиллаж байгаа 190 албан хаагчдад шинэ байрны гэрчилгээг гардуулан өглөө. Ц.Нямдорж сайд "Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн болон бусад эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд системийн хэмжээнд анхаарч, тэдний цалин хөлс, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, орон байр, эмнэлэг үйлчилгээгээр хангах асуудлыг шинэ шатанд гарган холбогдох арга хэмжээнүүдийг авч байна" гэв. Баянзүрх дүүргийн XVI хороонд нийтдээ 190 айлын зориулалттай зургаан байранд 539 хүн амьдрах боломжтой гэнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top