Зөгийн балны ертөнцөөр аялуулах "Honey Week Mongolia" эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

Монголд зөгийн балны салбарын хөгжлийг нэг шат ахиулах нэгэн төсөл өнөөдрөөс /2021.11.12/ хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Жайка”-гийн санхүүжилтээр хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах “MONMAP” төслийг Монголд хэрэгжүүлж буй билээ.

Уг төслийн хүрээнд есөн төрлийн туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь зөгийн балны кластер байгуулах, зөгийн балны хэрэглээг сайжруулах зорилготой төсөл юм.

Зөгийн балны ач холбогдол, олон талт хэрэглээг таниулах, нөгөө талдаа зөгийн балны үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах энэхүү төслийн нэг хэсэг болгож  өнөөдрөөс буюу энэ сарын 13-21-ны өдрүүдэд “Honey Week” зөгийн балны долоо хоногийг зарлажээ.


Аяны талаар “Монгол Улсын хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн мэргэжилтэн Акиёо Нишияама "Төслийн хүрээнд зөгийн балны хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан юм. Гэтэл судалгаанд оролцсон хэрэглэгчдийн дийлэнх нь зөгийн балыг цай, эсвэл усанд уусгаж уудаг. Өөр аргаар хэрэглэж мэддэггүй гэх хариулт өгсөн. Зөгийн балыг илүү өргөнөөр хэрэглэх боломж их байдаг. Жишээ нь байгалийн гаралтай, эрүүл амтлагч гэдэг утгаар нь сахарын оронд хэрэглэж болно. Сахар орлуулна гэхлээр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд ашиглаж болно гэсэн үг. Үүнийг илүү тодорхой, нарийвчилж хэрэглэгчдэд ойлгуулахыг зорьж байна.

Мөн зөгийн балыг хувь хүн хэрэглэхээс гадна, ресторан болон бусад үйлдвэрлэлийн салбарын түүхий эд болгож ашиглах боломжтой.

Нөгөө талаас хэрэглэгчдийн шаардлагыг хангасан байхын тулд чанар, аюулгүй байдлын тал дээр тогтвортой, зохих стандартуудыг хангасан байх ёстой. Хамгийн чухал зүйл нь хэрэглэгчээ сонсож, хэрэгцээ шаардлагыг нь хангахыг зөгийчид буюу үйлдвэрлэгчдэд ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Хэрэглэгчийнхээ хүссэн чанар, стандартыг нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүйгээр энэ салбар цаашид хөгжихөд хүндрэлтэй. Дан ганц үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн бус эргэх холбоотойгоор хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү чиглэсэн харилцаа чухал гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа юм" хэмээн тодотгосон юм. 

Зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, зөгийн балны чанар стандарт болон борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд зөгийн балны ашиг тусыг таниулахаар энэхүү "Honey Week" аяныг хэрэгжүүлж буй.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй тус аяныг Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөл, "Монголын зөгийчдийн нийгэмлэг" ТББ, Зөгийн балны үйлдвэрлэгчдийн холбоо дэмжин ажиллаж байна. 

"Honey Week" аяны үеэр зөгийн балны ач тус, чанар, хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс гадна олон сонирхолтой үйл ажиллагаа болох аж. 

"Би зөгийн балыг хэрхэн ашигладаг вэ?" нэртэйгээр зөгийн балыг хэрхэн сонирхолтойгоор ашигласан жороо хуваалцах сошиал уралдааныг зарлаж буй юм. 

Бичлэг хийж, уралдаанд оролцохдоо #HoneyWeek  #HoneyBee  гэсэн хаштаг ашиглаж, сошиалд байршуулах ёстой. 

                 

Өндөр зэрэглэлийн, томоохон 14 ресторан, кофе шопуудаар зөгийн балны найрлагатай тусгай менюгээр үйлчилнэ.

Энэ сарын 13-21-ны хооронд та дараах үйлчилгээний газруудаар орж, зөгийн балны орцтой тусгай хоолыг амтлах боломжтой юм.

  • Super size coffee shop (Төв номын сангийн эсрэг талд Бизнес Тауэр 19 давхарт) 
  • Агар ресторан (Төв номын сангийн эсрэг талд Бизнес Тауэр 19 давхарт)
  • Mandu House
  • Asiana ресторан (Central Tower салбар)
  • ZOMA Kitchen & Bar
  • Itaewon korea (3 салбар)
  • Ro Coffee shop
  • Jade Restaurant
  • Radio dept
  • TERRAZZA restaurant
  • OWL Restaurant Lounge & Bar
  • MaaR Wine & Dine2. 

“Honey week” зөгийн балны аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар аваарай.

Facebook:  https://www.facebook.com/HoneyWeekMongolia/

Youtube: https://www.youtube.com/watch?v=2Rh1pE_SO2Y

                      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top