Израилд 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Израилийн Эрүүл мэндийн яамны тэргүүн Нахман Аш Цар тахалтай тэмцэх төв болон коронавирусний эсрэг вакцинжуулалтын зөвлөх багийн саналыг хүлээн авч, 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар болжээ.

Pfizer компанийн вакцины 5-11 насны хүүхдүүдэд үзүүлэх үр нөлөө эмнэлгийн туршилтын явцад 91 хувь орчим байсанд үндэслэн тус улсад хүүхдүүдэд Pfizer вакциныг хийхээр болсон байна.

5-11 насны хүүхдүүдэд ойрын хугацаанд вакцин хийж эхлэх аж.

Өмнө нь Израилийн Эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдэд COVID-19-ийн халдвар хүнд хэлбэрээр илрэх эрсдэлтэй зэрэг онцгой тохиолдолд л вакцин хийх шийдвэр гаргасан байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top