Төрийн албан ерөнхий шалгалт явагдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагт орон даяар эхэлсэн. 

Шалгалтыг

  • Аймаг орон нутагт арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
  • Нийслэл Улаанбаатарт арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Шалгалтад орох иргэд Төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солино.

Мөн шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж, танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй юм. Шалгуулагчид өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.

Энэ жил улсын хэмжээнд 9,000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Тэдний 4,483 нь нийслэлийн шалгуулагчид юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top