Тяньжин боомтоос 141 чингэлэг хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Замын-Үүд өртөөнд өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 14-нд Тяньжин боомтоос импортын гурван галт тэргээр 141 чингэлэг хүлээн авсан байна.

Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1828 импортын чингэлэг хүлээн авчээ. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал 16 эм, эмийн бүтээгдэхүүн, 264 хүнсний ачаа, 1548 бусад ачаа байгаа талаар Зам тээвэр, Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top