Хятадад автобус ачааны машинтай мөргөлдөж, найман хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Хятадын Аньхуй мужид зам тээврийн ноцтой осол болж, доод тал нь найман хүн амиа алдсан талаар “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Аньхуй мужийн Маншань хотод автобус ачааны машинтай мөргөлдөх үеэр гэмтэж бэртсэн хүний тоог найм гэж мэдээлж байгаа бөгөөд бүгдийг нь эмнэлэгт хүргэжээ.

Хятадын зүүн хэсгийн Аньхуй мужид осол даваа гарагийн 22:11 цагт болжээ.

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top