Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган өчигдөр /2021.11.15/ нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор шагналаа.
Байгаль орчны бие даасан тогтолцоо бүрдүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааны нийгэмд тус салбарт мөрдөгдөх хууль, тогтоомжуудыг анхлан боловсруулж батлуулан, ойн санг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ойн аж ахуйн заавар, зөвлөмж боловсруулах, салбарын залуу мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн сургах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шагдаржавын Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
Төрийн дээд цол, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )