Нийслэлд гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4 иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5.2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top