УИХ-ын гишүүдийн өрөө тамхи татах цэг болон хувирлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30


 Төрийн ордон дотор тамхи татахыг хориглосон биш УИХ-ын гишүүд халдашгүй дархан байдлаа ашиглан өрөөндөө утаа суунаглууланхан суух болжээ.  Шаргал ордон дотор ажиллаж буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмх цэгцтэй байлгахын төлөө Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаал гарсан. Байнгын хорооны хуралдаан болдог А танхимын доор бие засах газар байдаг учраас хуралдааны үеэр байнга тамхины бохь үнэртдэгээс уг шийдвэр гарахад ихээхэн нөлөөлсөн гэнэ.  Харин шийдвэрийг зөвхөн Төрийн ордонд ажилладаг Тамгын газрынхан болоод үйлчилгээнийхэн  биелүүлж тамхи татахгүй тэвчих хэрэгтэй болжээ.  Харин гишүүд бол өөр хэрэг. Тэд угаас халдашгүй дархан эрхтэй учраас өрөөндөө тамхи татаж, архи ууж, ер нь яаж ч болох юм байна. Нэгэнтээ тушаал гаргасан бол бүх нийтээр дагах, үгүй бол тамхи татахаа хориглосон шийдвэрээ болимоор юм. Хатуухан хэлэхэд халдашгүй дархан байдал гэгч зүйлээ бүхий  зүйл дээр ингэж ашиглахаасаа ичээсэй. Эсвэл  76 хүн, бусад нь хүн биш юм уу.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top