Одооноос эхлэн та насаа худал хэлж чадахгүй боллоо. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд шүлснээс энгийн дээж авч хүний насыг тодорхойлдог аргыг нээж олоод байна. Энэ нь хүний АМБ-ийг бүрдүүлдэг дөрвөн үндэс суурийн нэг болох цитосинийг химийн аргаар хувиргаж насыг нь тогтоох арга юм. Мэргэжилтнүүд 21-55 насны 34 ихэр хосыг сонгон авч судалжээ. Мөн 18-70 насны 60 хүн дээр туршилтаа явуулсан байна. Тэдний шүлснээс дээж авч, генийг нь судалж насыг нь тодорхойлоход 1-3 насны л хэлбэлзэлтэй байжээ.
Энэ аргыг гэмт хэргийн илрүүлэлтэд ашиглахад ашиг тусаа өгнө гэж эрдэмтэд үзэж байна. Шүдний сойз, кофены аяган дээр үлдсэн шүлсний дээжээр тухайн хүний насыг тодорхойлж болох аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )