Аргентины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсын хүн амын 60 хувь нь коронавирусний халдварын эсрэг вакциндаа бүрэн хамрагджээ.
Аргентины иргэдийн 78.5 хувь нь COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна.
Тус улсад 12-17 насны хүүхдүүдийн 69.6 хувь нь ковидын эсрэг вакцины эхний тундаа хамрагджээ.
Мөн 3-11 насныхны ковидын эсрэг вакцины эхний тундаа хамрагдалт 46.1 хувьтай, бүрэн тунд хамрагдалт 7 хувьтай байгаа аж.
Аргентины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вакцины нэмэлт гуравдугаар тунд одоогоор 892 мянга гаруй хүн хамрагдаад байгаа гэнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өмнө нь “2022 оны эхний хагаст дэлхийн хүн амын 70-аас доошгүй хувийг вакцинд хамруулахын тулд дэлхий дахинд коронавирусний эсрэг вакцинжуулалтын олон улсын төлөвлөгөө хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )