Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиас Улаанбаатар Эрдэм их сургуультай хамтран гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

  “Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага сургууль хоёр үе шаттайгаар явагдлаа.

Сургуулийн төлөвлөгөөний дагуу эхний шатанд тус байгууллагад гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд заавар зөвлөгөө өгч ажилласан юм.

Харин хоёрдугаар шатанд  “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн цайны газарт гал түймэр гарч цахилгаан хэрэгсэл шатаж давхар дундын давхарт утаа тархаж, аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага сургуулийг хийлээ.

 

                                                                                                                                                                                                                                         Эх сурвалж: Онцгой байдлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top