SM ЭМНЭЛЭГ | “Vena block” эмчилгээг Монголд нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Монголчуудын дунд Венийн судасны бүдүүрэл гэх өвчин түгээмэл тохиолддог байна. Тэгвэл энэ өвчнийг мэс хүргэхгүйгээр эмчлэх “Vena block” эмчилгээг “SM” эмнэлэг Монголд нэвтрүүллээ.


Судасны хавхлага гэмтсэнээр цусны буцах урсгал саатаж, улмаар венийн судас өргөсөн тэлж, тухайн хэсэгт цус хуримтлагдсанаар венийн судасны бүдүүрэл үүсдэг байна. Монголчуудын дунд элбэг тохиолддог энэ өвчнийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан мэсийн бус аргаар эмчлэх бүх төрлийн аргыг “SM” эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Тухайлбал:

  • Судсан дотуурх мэс заслын дэвшилтэт арга болох “RFA" мэс засал
  • Судсан дотуурх "laser" мэс засал
  • "Vena Block" буюу өргөссөн судас цавуудах мэс ажилбар
  • Хатаах тариа эмчилгээ гэх мэт.

SM эмнэлэг нь 2018 онд “RFA" судас дотуурх мэс заслын аргыг Монголд анх удаа нэвтрүүлж байжээ. Үүний ачаар одоо улсын болон хувийн хэвшлийн хэд хэдэн эмнэлэгт энэхүү эмчилгээг хийж байна.

Энэ талаар “SM” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор На Чан Хён “Vena block эмчилгээнд уламжлалт мэс заслын аргаас ялгарах хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал тухайн хүний биед мэс хүргэж, зүсэли хийхгүй тул мэдээ алдуулах шаардлагагүй. Зүсэхгүй учраас мэс заслын дараа хөхрөх, хавдах гэх мэт өвдөлт, зовиур огт илрэхгүй. Мөн эмчилгээ хийлгэсний дараа шууд эмнэлгээс гарч, хэвийн амьдралдаа шилжиж болно. Тиймээс залуучууд, эмэгтэйчүүд айдасгүйгээр хийлгэх боломжтой.

Би анх 2018 онд Монгол эмч нартай хамтарч, Монголд судас доторх мэс засал буюу RFA мэс заслыг нэвтрүүлсэн. Одоо улсын болон хувийн хэвшлийн олон эмнэлгүүд RFA мэс заслыг амжилттай хийж байна.

“Vena block” гэх энэхүү цавуудах эмчилгээг Монгол улсад анх  удаа хийлээ. Цаашдаа олон эмнэлгүүд энэ эмчилгээг нэвтрүүлэх байх гэж бодож байна” гэлээ.

Венийн судасны бүдүүрлийг уламжлалт аргаар буюу мэс ажилбараар эмчлэхдээ бөглөрөл үүссэн хэсгээс төгсгөл хүртэл нь урт судсыг тэр чигт нь огтолж авдаг байна. Харин “SM” эмнэлгийн нэвтрүүлээд буй “Vena block” эмчилгээ нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй, биологийн гаралтай цавууг ашиглан гуурсыг өргөссөн судас дотор гүйлгэж, дотор талаас нь цавуудаж, өргөссөн судсыг наадаг аж.

"SM" мэс заслын төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлэгтэй ЭНД дарж холбогдоно уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top