Үндэсний монгол бичгээ сэргээх Ерөнхийлөгчийн зарлиг маргаашнаас хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Монголын нэрийн өмнөөс гадаад улс руу явуулах албан бичгийг маргаашаас эхлэн монгол бичгээр үйлдэж, тухайн орны, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хөрвүүлэн илгээхээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад орны адилтгах түвшний албан тушаалтанд илгээх бичиг, захидлыг энэ шаардлагад нийцүүлэн үйлдэх аж. Учир нь энэ өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гарсан зарлиг албан ёсоор хэрэгжих юм. Зарлиг ёсоор Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, бүх шатны боловсролын байгууллагын диплом, гэрчилгээг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичнэ. Энэхүү зарлиг 2010 оны долдугаар сарын 6-нд гарсан ч хэрэгжүүлэхэд нэлээд бэлтгэл ажил хийх шаардлагатай байсан. Иймээс 2011 оны долдугаар сарын 1-нээс Монгол Улс даяар дагаж мөрдөхөөр болсон билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top