“Алтан Дорнод Монгол” ХХК ADM койноо танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Алтны уурхайн томоохон компани болох "Алтан Дорнод Монгол" ХХК-иас гаргаж буй АDM койны талаар танилцууллаа. АDM койныг энэ сарын 24-нд зах зээлд худалдаалж эхлэх аж. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

ADM койн гаргах болсон талаараа "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд "Койн гаргаж байгаа нь хөрөнгө татан төвлөрүүлэх нэг хэлбэр гэж хэлж болно. Нөгөө талдаа койн гэх энэхүү зах зээлд гарч буй койны 90 гаруй хувь нь унадаг. Койн гэдэг бол хүмүүсийн итгэл дээр суурилсан зүйл. Гэтэл чанаргүйн улмаас иргэдийг хохироосон нөхцөл байдал үүсэх тохиолдол их байна. Иргэд, олон нийт нэгэнт крипто гэх энэ зүйл рүү хошуурч байгаа учраас энэ зах зээлд оролцож, койноор дамжуулан бий болж байгаа хөрөнгийг бодит хөрөнгөтэй уяж байгаа. Ингэснээр эрсдэлийг тодорхой хэмжээнд хааж, цаашлаад худалдаж авсан койныхоо үр өгөөжийг урт удаан хугацаанд хүртдэг бодитой хөрөнгө оруулагч болгох шинэ концепцыг боловсруулсан. Бид маш их судалгаа хийж, урт хугацааны төлөвлөгөө гаргасан байгаа. Ингэхдээ эдийн засаг, санхүү, IT технологийн мэргэжлийн баг байгуулсан" гэлээ. 

АDM койны талаар мэдээлэл өгөхөд:

 

  • Зах зээлд нийт 495 тэрбум койн гаргана
  • Койны нэгж үнэ нэг төгрөг 
  • Тус компанийн  ByDEP бирж дээр арилжаалагдана
  • Койны ханш худалдаж авсан үнээсээ унасан тохиолдолд гурван сарын дотор авсан үнээрээ буцааж зарах боломжтой
  • Уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад хөрөнгө оруулна

АDM койны баг хамт олон  хоёр өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-нд facebook, instagram-аар цул алтан зоосны азтан шалгаруулсан байна. Койны танилцуулгын үйл ажиллагааны үеэр азтануудад алтан зоосыг гардуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 18

залуусаа бодитоор дэмжиж амьдралд нь туслах ажил л одоо хэрэгтэй байна түүнээс бие биеэ шулах нь онцгүй дээ

2  |  0
Top