АНУ-ын “Apple” компани “iPhone”, “Mac” бүтээгдэхүүнийхээ сэлбэг хэрэгслийг зах зээлд гаргахаар болжээ. Ингэснээр хэрэглэгч өөрөө засвар хийх боломжтой болно гэж тус компани мэдээлжээ.
Энэ зорилгоор тус компани шинэ интернет дэлгүүр нээхээр зэхэж байна. Цахим дэлгүүрээр 200 орчим төрлийн сэлбэг хэрэгсэл борлуулах аж. Эхний ээлжид дэлгэц, аккумулятор, камерын сэлбэгийг гаргахаар болжээ.
Тус компани эхлээд “iPhone 12”, “iPhone 13” загварын сэлбэгийг 2022 оны эхээр АНУ-ын зах зээлд нийлүүлнэ. Дараагийн ээлжид М1 чип бүхий Mac брэндийн компьютерын сэлбэг хэрэгслийг гаргах гэнэ. 2023 онд бусад улсын хэрэглэгчид өөрсдөө ухаалаг утас, компьютероо засварлах боломжтой болох юм байна.