Биеийн тамир, спортын салбарын “Төсөв санхүүгийн шинэтгэл” сэдэвт хоёр өдрийн сургалт энэ сарын 17,18-нд зохион байгуулагдлаа.
Сургалтад биеийн тамир, спортын салбарын удирдлагууд, санхүүгийн салбарынхан оролцохын зэрэгцээ аймаг, орон нутгийн биеийн тамирын мэргэжилтнүүд цахимаар оролцсон юм. Сургалтаар спортын салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан төсвийн санхүүжилт болон шинэ тогтолцоонд шилжих үйл явцын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Сургалтын мэдээллээс онцлоход, Биеийн тамир, спортын хорооноос ирэх жилүүдэд хийх ажлынхаа 70-80 хувийг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах гэнэ. Үүний нэг ажил хэрэг болгож “Илүүдэл жингүй Эртэч Монгол” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ хүрээнд өглөө 6-8 цагийн хооронд фитнесс, иог, заал гэх мэт спортын чиглэлийн бүхий л заал талбайг үнэ төлбөргүй, нээлттэй болгохоор ажиллаж байгаа аж. Ингэснээр иргэд ажилдаа явахаас өмнө, өглөө эрт дасгал хийж, биеэ чийрэгжүүлээд ажилдаа ордог болох боломж бий болно. Мөн оройн цагаар ч дасгал, хөдөлгөөн хийх орчин, нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Ирэх оноос хэрэгжих “Илүүдэл жингүй Эртэч Монгол” төсөл хөтөлбөрийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяраас тодрууллаа.
-Сайн байна уу. Юуны өмнө “Төсөв санхүүгийн шинэтгэл” сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Олон жилийн өмнө манай биеийн тамир, спортын салбарынхан энэхүү шинэтгэл, реформыг хийхээр Засгийн газар болон бусад холбогдох яамтай саналаа солилцсон. Энэхүү хүсэн хүлээсэн төлөвлөгөө маань бодит ажил болж, хөрсөн дээрээ бууж байгаад манай салбарынхны хувьд маш их баяртай байна.
Төсөв санхүүгийн шинэтгэлийн хүрээнд бид хоёр өдрийн турш аймаг, орон нутаг болон дүүргийн биеийн тамир, спорт хорооны удирдлага, санхүүгийн мэргэжилтнүүдэд сургалтаа орлоо. Энэ сургалтаар 2022-2025 он хүртэл хэрэгжүүлэх биеийн тамир, спортын салбарын эдийн засгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байгаа юм.
Энэхүү мэдээлэл сургалтад зөвхөн дарга, удирдлагуудад хамрагдах биш, аймаг, орон нутаг, дүүргийн 500 орчим мэргэжилтнүүд цахимаар холбогдож, оролцож байгаа. Монгол Улсын хэмжээнд биеийн тамирын салбартай холбоотой төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй, энэ шинэчлэлийг цааш хэрэгжүүлэх 600 орчим хүн зэрэг сонсож байгаа учир өндөр ач холбогдолтой.
-“Илүүдэл жингүй Эртэч Монгол” гээд иргэдэд хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ хэзээнээс хэрэгжиж, иргэд өглөө, оройд үнэгүй спортоор хичээллэх боломжтой болох бол?
-Бид 2022-2025 он хүртэл нийтийн биеийн тамирын чиглэлээр нэлээд дорвитой ажил хийхээр төлөвлөөд байгаа. Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавьж, нийт хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, ард иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд зориулан томоохон ажлууд хийх гэж байна.
Манай салбар ирэх онуудад хийх ажлынхаа 70-80 хувь нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглүүлнэ. Үүний нэг нь “Илүүдэл жингүй Эртэч Монгол” гэх төсөл юм. Энэ төсөл одоогоор Засгийн газраар батлуулах шатандаа явж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэнд, улс төр, нийгэм хамгаалал гэх мэт салбар хоорондын уялдаа холбоо маш чухал байна.
Бид өглөө 6-8 цагийн хооронд фитнесс, иог, сургуулийн заал гэх мэт спортын чиглэлийн бүхий л заал талбайг үнэ төлбөргүй, нээлттэй болгоно. Иргэд ажилдаа явахаас өмнө өглөө эрт дасгал хийж, биеэ чийрэгжүүлээд ажилдаа ордог. Оройн цагаар ч мөн дасгал, хөдөлгөөн хийх орчин, нөхцөлийг бүрдүүлэх санал гаргасан. Үүний ач холбогдол маш их.
Нэгдүгээрт, Эрүүл мэндийн салбарт эерэгээр нөлөөлнө. Эмийн зардал багасаж, эмнэлэгт хэвтэх хүний тоо ч багасна.
Хоёрдугаарт, Залуучууд баар, цэнгээний газар орохоос илүү спортоор хичээллэж эхэлнэ. Улмаар гэмт хэргийн тоо багасаж, шоу цэнгээн хөөдөг биш, эрүүл чийрэг залуучуудтай улс болно гэсэн үг.
Хэрэв үүнийг улс даяар хэрэгжүүлээд салбар хоорондоо уялдаа холбоотой ажиллавал их хэмжээний төсөв шаардахгүй.
-Энэ төсөл зөвхөн Улаанбаатарт хэрэгжих үү?
-Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 21 аймаг 330 суманд биеийн тамирын арга зүйчтэй байна гэж заасан байдаг. Энэ хууль 100 хувь хэрэгжиж чадахгүй байна. Гэхдээ бид арга зүйчтэй болгох ажлыг хийсээр байгаа. Мөн бид 9 дүүргийн 150 гаруй хороог биеийн тамирын арга зүйчтэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр арга зүйч нар маань нийтийн биеийн тамирыг сум, дүүрэгт хүргэхэд гүүр болох юм.
Мөн төр засгаас шийдвэрийг нь гаргачихвал улсын хэмжээний төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид биеийн тамирын арга зүйчийг заавал авч ажиллуулах шаардлага тавина. Ингэснээр бидний хийж, хэрэгжүүлэх ажил Монгол Улсын хэмжээнд бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
“Илүүдэл жингүй Эртэч Монгол” хөтөлбөрийг хүн бүрт хүртээмжтэйгээр хэрэгжүүлснээр өвчингүй, эрүүл чийрэг иргэдтэй улс болно. Эрүүл иргэнтэй улс хөгжинө. Улс хөгжихийн үндэс нь эрүүл иргэн юм. Ковид-19 халдвар гарсны дараа судалгаа хийхэд дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл байх юм байна гэдгийг иргэд бүгд ойлгочихсон байсан.
Төсвийн шинэчлэлтэй холбоотой нэг зүйлийг онцлоход, орон нутгийн төсөв, улсын төсөв гэж тусдаа байхаар болсон. Орон нутаг өөрсдийн олж байгаа орлогынхоо 40-50 хувийг орон нутгийн хөгжилдөө зориулна. Ингэхээр биеийн тамирын салбарт ч тодорхой төсөв гаргасан байх гэж бодож байна. Орон нутаг өөрсдийн төсвөөрөө биеийн тамир, боловсролын үйл ажиллагааг бие даан авч явах боломж бүрдсэнд баяртай байна.
Нөгөө талаас Биеийн тамир, спортын улсын хорооноос сум, орон нутгийн биеийн тамирын арга зүйч нарт орон нутгийг хөгжүүлэхэд тодорхой төсөв гаргаж өгнө.
Мөн улсын төсөв ч бай, орон нутгийн төсөв ч бай үр дүнд суурилсан байна. Хийсэн ажил, чанар гүйцэтгэлийг нь харж төсвөө хүртээнэ гэсэн үг.
Сэтгэгдэл ( 11 )
БТСпортынордоны дарга загсанд явна нэг бол авгай хүүхэдээ иргэн гээд USA явна. Тэр хооронд нь Одоныаяр баахан хор найруулана одоо бүүр худлаа шаана
Одонбаяр гэж спортны ордонг монголын спортыг там болгож байга даа? дандда худлаа шаана. Шаравжамц гэж нэг эргүү нэг бол загсанд явна нэг бол авгай хүүхэдээ эргэнгээд USA явна.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна\nБи 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар ”үгүй” гэж хэлсэн\nэмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн\nөвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв\nШинжилгээний хариу гарсан тул тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад drosunborherbalremedy@gmail.Com what-sap дугаар ( 2349859301459) ХДХВ/ ДОХ,\nХАВДАР, ЭЛЭГНИЙ В вирүс, герпес, багтраа, фибройд\nЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ\nАльцгеймерийн өвчин\nЧихрийн шижин 1 б
shaadag sda be zalilangiin gar yu sedej bgaa bol
Спортынхон одоол нийтийн биеийн тамир дээр анхаарлаа хандуулж бх шиг бнуу бодлого зөв бн хийгээрээ дээ бид даганаа
Маш зөв зүйтэй ажил бн даа Төр одоо л зөв сэтгэж ажиллах гэж бгаад баярлалаа үнэгүй бх нээлттэй бх нь чухал шүү
yagaad dandaa unegui gedeg soliotoi yum yarij sanaachildag yum vee
маш зүйтэй арга хэмжээ болохнээ
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна\nБи 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар ”үгүй” гэж хэлсэн\nэмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн\nөвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв\nШинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн\nХДХВ/ДОХ\nХАВДАР\nЭлэгний В ВИРУС,\nГЕРПЕС\nастма,\nфибройд,\nЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ\nАльцгеймерийн өвчин\nЧихрийн шижин 1 ба 2,\nҮШЭЭ\nХАЙРЫН ШИЛДЭЭ\nНҮЦСГЭЛ\nЦ
ene hun eeruul uu,yadarsan irged ni ugluuni 5 tsagt bosoh yum geneee
Эхлээд 1 сая хүн өглөө орох заал талбайгаа барьчих. Дараа нь үнэгүй болго