Сургагч багш нараар дамжуулан сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Дэлхийн зөн монгол “ОУБ Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл,  дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” модуль сургалтаар сургагч багшаар бэлтгэх сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

  Сургалтад дүүргийн 5, 13, 22 дугаар хорооны сайн дурын ажилтнууд, хэсгийн ахлагч нар, тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг 5 сургуулийн төлөөллүүдийг хамруулан, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олголоо.

Сургагч багш нараар дамжуулан дээрх хороодын 1000 өрхөд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

Эх сурвалж: НОБГ-ын Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top