АНУ-ын “Apple” компани бүхэлд нь шилээр хийсэн “iPhone” ухаалаг утас, “Apple Watch” цаг болон “Mac” компьютероо патентжуулжээ.
“Gizmochina” порталд мэдээлснээр, “iPhone” шилэн ухаалаг утас нь хоёр хажуугийн ирмэгээ давсан дэлгэцтэй байх тул хэрэглэгчдэд контент үзэх шинэ аргыг санал болгож байна.
Үүнээс гадна хэрэглэгч утасны хажуу ирмэгийг хавчиж, дууны чанга, сул тохируулах боломжтой. Дэлгэц нь хүрэх төдийгүй даралтад хариу үйлдэл үзүүлэх аж.
Шилэн хэрэгслүүдийг бат бөх байлгах үүднээс “Apple” корпусын ханыг янз бүрийн өргөнтэй хийхээр төлөвлөжээ.