Энэ онд Монгол Улсын харьяатаас 191 хүн татгалзжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Ардчилсан нийгмийн эрх чөлөөт ард түмэнтэй Монгол Улс минь ээ. Цаана чинь та, биднээс зугтагсад зуу, зуугаараа тоологдох болж.

Баттай эх сурвалжаас авсан баримт мэдээллээр энэ оны арван сарын байдлаар Монгол Улсын харьяатаас 191 гадаад иргэн гарсан байна. Харин харьяаллаа сэргээсэн 11-хэн хүн байгаа аж. Дээрх тоон дүнгээс нэгийг эргэцүүлж, нөгөөг тунгаах цаг болсныг сануулах мэт. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, Үндсэн хуулиндаа тунхаглан зарласан хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг ч тэр бүхэн бодит байж, биелэлээ олдог уу.

Монголд аж төрөх нөхцөл хууль эрх зүйн талаасаа ч, хүрээлэн буй орчноороо ч хүн амьдрахад хэр тааламжтай байна вэ. Энэ бүхний хариултыг Монголын харьяатаас гарсан иргэдийн тоо хэлээд өглөө. Үнэндээ 191 гэсэн тоо бол манай  улсын иргэн байсан зөвхөн гадаад иргэдийн тоо. Тэр дотроо он гарснаас хойших арван сарын хугацаанд бүртгэгдсэн үзүүлэлт.

Харин эх орныхоо иргэншлээс татгалзаж, гадаадыг зоригсдын тухай сураг тавьж үзлээ. Албаны эх сурвалжийн өгүүлж буйгаар өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан гэх судалгаа гарчээ. Зуу биш, мянга биш, хэдэн арван мянгаараа яригдах энэ их “дүрвэгсдийн” асуудал манай  улсын нийгэм, эдийн засаг ямар ядмагхан байгааг гэрчилж байна. Ялангуяа монгол хүний ёс суртахуун улам доголдож, тэр чинээгээрээ Монголын нийгэм бүрхэг харанхуй болох. Харанхуй гэснээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа болохгүй бүтэхгүйн тухай эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Х.Цэвлээ “Молиго Монгол” өгүүлэлдээ “...Мунхагийн харанхуй гэдэг нь үнэн чанартаа хүн ба нийгэм өөрийн буруу төсөөлөл, ярдаг зөрүүд зан суртахуундаа мэхлэгдэн мунхаглахын нэр юм. Буруу төсөөлөл буюу молиго бодол гэдэг бол хагас дутуу, бүдэг балархай, өнгөц хуурмаг мэдлэг дээр бий болдог сэтгэл санааны буруу чиг баримжаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд бид хүмүүний ёсонд байдаггүй этгээд бэрх амьдралаар амь­дарч байна гэснээ ч хэтрэхгүй мэт” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр тус өгүүлэлдээ "Бид худал хэлэх гэж ухаант хүн болж төрөөгүй байтал тиймийн тулд төрсөн мэт худал хэлж түүнд нь хууртан амьдарч байна. Бид хулгайч болох гэж төрөөгүй байтал хулгай хийж түүнд хамгийгаа алдаж амьдардаг болж байна. Бид уурын мунхагаар нэгнийгээ хөнөөх гэж төрөөгүй байтал тиймийн тулд төрсөн мэт уурын мунхагт орон даяараа хүртэл хорлогдож байна. Бид улс төрийн мунхагаар төр засгаа хөнөөх гэж төрөөгүй байтал чухам тиймийн төлөө төрсөн мэт улс орон даяар хорлогдож байна.

Бидний монголчууд шуналын мунхагаар хань нөхөд, эх орон, эх дэлхийгээ хоослох гэж төрөөгүй байтал чухамхүү түүний төлөө хүмүүн төрлийг олж төрсөн мэт хувь хүн, эх орон, эх дэлхийн баялгийг хоослон шавхаж байна. Явсан замаа эргээд нэг харахад илүүдэхгүй ээ. Дандаан нэг нэгнийгээ заавал дийлж гайхуулах, амаар нь шороо үмхүүлэх, улыг нь шагайх, муу муухайг нь үзэх “ажил” хийж суудаг болсон юм байна.Хүн хүндээ итгэх ариун цагаан итгэл замхарч, эв нэгдэл эвдэрч, халуун сэтгэл хагсарч, хайр хүндэтгэл хомстож байна…” гэсэн нь монголчуудын өнөөгийн буй байдлын талаар голыг нь олж хэлсэн гэлтэй.

Биднийг бусдын нүдээр ямар харагддаг талаар хэдэн жилийн өмнө “Вагнер Ази автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол тэдэнтэй нэг танхимд  сууж чадахгүй. Төрийн мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядах байсан” хэмээж байлаа. Мөн Монголд амьдардаг нэгэн Турк залуу “Монголын таксины жолооч нар үнэхээр хэцүү. Гадаад хүнд маш үнэтэй үйлчилдэг. Илүү мөнгө нэхдэг” гэж ярьж байв.

Монголд амьдарч байсан болон байгаа гадаад иргэдийн дээрх дүгнэлтээс харахад монголчууд дээр, дооргүй ёс суртахууны доголдолд ямар их орсныг гэрчлэх. Авлигач, худалч, хуурамч, зальжин, заваан, залхуу байдал монгол хүний нийтлэг зан чанар ч болж. Ийм байхад харийн орны иргэд байтугай төрөлх монголчууд өөрсдөө ч Монголоос дайжихгүй гэх баталгаа алга. Уг нь хүн ам цөөнтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх бодлого нэн түрүүнд тавигдах ёстой. Гэтэл бодит байдал эсрэгээрээ байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.58.143.224) 2021 оны 11 сарын 23

uher gedeg hochiig zugeer ch neg avaagui , tuuhee medehgui hirnee end tendehiin brandiin ner hagas dutuu buruu halit duudsan hun sureg.

0  |  0

зочин(103.26.195.2) 2021 оны 11 сарын 23

\n\n\nМонгол Улсын харьяалалаас гарч байга хүмүүст хэлэхэд ясаа тавих гэж битгий ирээрэй гэе дээ

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 23

Манайхан дэндүү жудаггүй ичих гэдгийг мэдэхгүй

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 23

Манайхан дэндүү жудаггүй ичих гэдгийг мэдэхгүй

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 23

Манайхан дэндүү жудаггүй ичих гэдгийг мэдэхгүй

0  |  0
delhiigeer yvsan hun(202.126.89.7) 2021 оны 11 сарын 23

Hunii muu ni Mongol bolood udaj bainaa

0  |  0
Иргэн(59.153.86.59) 2021 оны 11 сарын 23

Иргэндээ ээльгүй бол олон хүн эх орноо орхихнээ цөөхүүлээшдээ төр засаг бодох цаг нь өнгөрчөад бна

0  |  0
шинэ(103.229.121.123) 2021 оны 11 сарын 23

Чөтгөр лүүгээ тонил

0  |  0
GS (150.129.140.16) 2021 оны 11 сарын 23

Ted nar ymar hamaatai yum urvah sharvah durtai nuhduud l bna uur gazar ochiod ch nemer bhgui dee hh

1  |  1
Zochin(66.181.188.252) 2021 оны 11 сарын 23

Hediigeer minii huvid bolomjtoi amidardag ch bisness hiihed asar daramttai bnda bur mgl oos zailmaar boltol stress duulj bn, buruu bodlogo shiidver humuusiin uur uzaartai uhamsargui uildluud, zamiin tugjrel…. Toochoj barshgui ih asuudluud bhinmaa, uyiin uyd MAN garuudaa songood bval hezee ch uudluhgui deer bgaa nuhud bugd dutuugiin complex tei shunal ni duusdgui hezuun bn

1  |  0
Үнэн(139.5.219.133) 2021 оны 11 сарын 23

Цөвүүн цаг. Ямар азаар ухамсартай, өндөр хөгжсөн орнууд энэ Дэлхий дээр байдаг юм. Тэдний ачаар нэг юм дөнгөн данган явж байна.

3  |  0
Top