Амьсгалын төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хийх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Сургалт дадлагын нээлтэд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцож,  алба хаагчдад үүрэг чиглэл өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ сарын 24-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Матесик” компанийн мэргэжилтэн Сильфид Дроуйн удирдан явуулж,  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын салааны захирагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин зэрэг нийт 82 алба хаагч хамрагдаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top