“Асуудлын гол нь хөшөө барих төсөв, төсөл болохоос Богд Зонхавад үгүй”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

"Бодь мөрийн зэрэг", “Тарнийн мөрийн зэрэг” судрыг айлдсан Богд Зонхоба  хөшөөт цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан нь сүүлийн өдрүүдэд нийгэмд маргаан дагуулсан асуудал болоод буй билээ.

Тэгвэл Зава Дамдин ринбүчи дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Гагц хөшөөнөөс болж гайхамшигт Богд Зонхаба түүнийг гутаан сурталчлах нь буруу. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй, иргэдийн амьдралын амьжиргаа муу байхад хөшөө босгох нь түүнээс ч илүү буруу.

Хэрэв өглөгийн эзэд босгож байгаа бол буруутгах хэрэггүй, харин ч дэмжмээр.

Харин улсын төсвөөс барих гэж байгаа бол түүнээс илүү цагаа олоогүй буруу зүйл байхгүй.

Гэвч энэхүү буруу шийдвэрийг дагаад Ялгуусан Богд Зонхабыг гутааж өөрсдийн дураар хэмжээлшгүй их хилэнц үйлдэж байгаа маш олон хүмүүс амны зоргоор ярьж, бичиж байна. Асуудлын гол нь хөшөө барих төсөв, төсөл гаргаж байгаадаа болохоос Богд Зонхабад үгүй гэдгийг ойлгож байгаа хүн олон байгаа боловч ойлгохгүй байгаа тэдгээр хүмүүс ичгүүртэй болоод хөөрхий. Ийм шийдвэр гаргаж санаатай мэт ард олноо талцуулж, төөрөгдүүлж байгаа төр засгийн сайд дарга нар бас ичгүүртэй болоод хөөрхий.

Богд Зонхабын зүрхэн сургааль Бодь Мөрийн зэргийн гол санаа бол Буддын номд суралцагч төрөлхийтэн бүр сэтгэлдээ бодь мөрийн хөдөлшгүй гэрэлт хөшөө босгохуйг л чухалчлан айлдсанаас бус гадаад шүтээн илүү чухал хэмээсэн номлол сургааль үзэл санаа үгүй.

Бурхан Будда, эс бөгөөс Богд Зонхаба бээр энэ цагт биеэр морилсон ч бидний хөшөөг босго, аль эсвэл босгож байгаад талархаж байна хэмээн айлдахгүй. Оюуны хоосрол, мунхаглал тэргүүтэй нисваанисын хорт сэтгэлээ ариусгаж, оюун санааны гэгээрлийг чухалчил, амьтны тусын тулд энэ төсөв мөнгөө ард олондоо зориул хэмээн айлдах нь лавтай.

"Гадаад хөшөө дурсгалаас илүү

Дотоод сэтгэлийн хөшөө дурсгал чухал"

Товчдоо бол ийн айлдах байсан. Мөхөс миний Өвгөн Богд жанч халахаасаа өмнө айлдаж байсан нь"Гадаад шүтээн байгуулахаас илүү дотоод сүм суварга чухал. Миний хойноос хөшөө, суварга барих хэрэггүй. Тэрний оронд хэдэн шавь нартаа дулаан сууц барь. Аливаа үйл хийхэд хүнээ нэгдүгээрт тавь. Ирээдүйд өөрсдийгөө яаж хөгжүүлэн явах чинь та нарын гарт. Номын уламжлалаа сайтар авч яв" хэмээн гэрээслэн захиж байсан. Буддын гэгээнтэн багш нар ийм л байдаг. Харин тэдэнд зориулж хөшөө дурсгал, сүм суварга байгуулах нь шавь нарын сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асуудал. Сүм суварга, хөшөө дурсгал, нандин шүтээний ач тус маш олон буй. Бүтээж босгох цаг нь ирэхээр зөв сэтгэл, зөв шүтэн барилдлагаар сэтгэлчлэн сүндэрлэн бүтдэг. Бас хөшөөний жижиг томоос хүчин зүйл нь үл хамаарна. Хумсны толион чинээ хөшөөг ч гайхамшигтай босгосон түүх олон буй” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(66.181.182.67) 2021 оны 11 сарын 23

Жинхэнэ гэр бүлээрээ луйварчин залуу, хятад эхнэртэй ,олон хүн хулхидсан худлаа гар шүү.

1  |  1
zochin(66.181.181.241) 2021 оны 11 сарын 23

Shunaltai lam.

0  |  1
ҮНЭН(139.5.217.85) 2021 оны 11 сарын 22

Үнэн хэлжээ

0  |  1
ҮНЭН(139.5.217.85) 2021 оны 11 сарын 22

ҮНЭН хэлжээ

0  |  1
эгэл(103.57.92.28) 2021 оны 11 сарын 22

мунхагууд, санаатайгаар мушгин гуйвуулагчид гэгээрэх болтугай

0  |  1
Зочин(178.235.190.133) 2021 оны 11 сарын 23

Shar huvalzuudyg demzih hereggui Ter gandandaa l baicgaa

1  |  1
(64.119.25.132) 2021 оны 11 сарын 23

ene ardin nam bur soliorchee,shiniig buteeh huvisgalch nam baih yostoi baisan bur hachin ulger domog shig hii hooson yumaar huutsulduud yamar ch uchirtai nam boltsiim

0  |  1
mongolchuud(103.26.194.126) 2021 оны 11 сарын 22

Ene hun mash uhaantai yam yarisan bn burhanii shavi gej iim l huniig heldeg bh,burhan shashniig ustgaj ih helmegduuleltiig hiisen ulaan hamgaalagch nariin hoich ue burhaniig doromjlohgui shuu ta nart l muu yam bolno.Tuunii orond iim haralgan shiidver gargasan turiin luivarchid,avilgachidiigaa haraaj zuhetsgee arihchid aa,ulaantnuudaa

0  |  1
mmm(203.91.115.55) 2021 оны 11 сарын 23

ene haana bdag lam be uhluud bolgood hayah yumsan\n

0  |  2
лам (66.181.166.134) 2021 оны 11 сарын 23

энэ лалрын шуналтай лам яг юу гэж хэлэх гээд бгаа новш вэ

0  |  2
Top