Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг 2022 оноос мөрдөж эхэлнэ

2021 оны 11 сарын 23

“Таримал ургамлын үр, сортын тухай” хууль /шинэчилсэн найруулга/-ийг УИХ-ын чуулганаар 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр баталсан. Тус хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх бөгөөд нийт 11 заалтаар захиргааны хэм хэмжээ тогтоосон журам, жагсаалтыг ХХААХҮ-ийн сайд баталж, хэрэгжүүлэх юм.

Үүнтэй холбоотойгоор хуулийг салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдэд танилцуулан, түүнийг даган гарах захиргааны хэм хэмжээний акт, шаардлагатай жагсаалтын төслүүдээр арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цахим хэлэлцүүлэг зохион зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top