“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо-Шинэ хөдөө” төслийг санаачлан, загвар хоршооны ТЭЗҮ боловсруулаад байна. Энэ хүрээнд анхны загвар хоршоог Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байгуулж, улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхээр тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан.
2011 онд батлагдсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуульд Хоршоо нь биржийн арилжааны байнгын бус оролцогч байхаар заасан. Тиймээс орон нутагт хоршоог хөгжүүлэх нь нэг талдаа малчдад нөгөө талдаа биржийн үйл ажиллагаанд ихээхэн чухал үүрэгтэй юм.
Баян-Овоо суманд болсон уулзалтад оролцсон иргэд биржийн үйл ажиллагаа болон Шинэ хоршооны техник, эдийн засгийн үндэслэлтэй танилцаж, багагүй ойлголттой болсон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )