1990 оны түвшинд хүрэх хэмжээний ӨНДӨР УРГАЦ хураажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Засгийн газрын өнөөдрийн (2021.11.24) хуралдаанд 2021 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа. 

Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173  мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу байна. 

Шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(103.229.122.155) 2021 оны 11 сарын 24

МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТАРЬЖ УРГУУЛСАН УЛАЙН БУУДАЙГ МОНГОЛЫН ТӨР ШУДАРГААР ҮНЭЛЭЭД АВАЛ ДАА УВСЫН БАРУУН ТУРУУНД БАЙГАА УЛААН БУУДАЙ ТАРИАЛАГЧДАД УРАМ ХАЙРЛАХ АРГА БАЙХГҮЙ ЮУ МОНГОЛЫН ТӨР ТЭР БУУДАЙГ ӨВЛИЙН ТЭСГЭМ ХҮЙТЭНД ХӨЛДӨӨХ ҮҮ...

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 11 сарын 24

ҮРИЙН БУУДАЙГАА ХЭЗЭЭ ӨӨРСДӨӨ ТАРЬЖ УРГУУЛДАГ БОЛНОО. ОРОСТ ҮЕР ЭСВЭЛ ГАН ГАЧИГ БОЛЖ ҮРИЙН БУУДАЙГАА МОНГОЛД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛВОЛ БИД ИДЭХ ГУРИЛГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ

1  |  0
Top