Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, газар чөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус  захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.72.3.49) 2021 оны 11 сарын 24

Mgl uls.n ajil aa gej ali zun l bugd.g buugaj duusdgui urgachlahgui bga ene de yaj hugjunuu du ... ene albiig hariuthaj bga darga sug yah naad alband ajil dag bna yarhaas thaashgui hunii suguud\n n oldchroothon

0  |  0

зочин(122.201.23.84) 2021 оны 11 сарын 24

Зөв2, муухай, үзэмжгүй гаражуудын хажуугаар явахаар нил шээс, хог үнэртээд байдаг байсан юм, нураах хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.183.113) 2021 оны 11 сарын 24

Хэдийгээр энэ хүмүүс зөвшөөрөлгүй гараш барьсан ч төр ингэж дээрэлхэж төмөр нүүр үзүүлж байгаа нь шударга бус. УИХ, ЗГ өөрсдөө гэм хэрэгтэн, авилгачид, хүчиндэгчдээр дүүрэн байж өөрсдөө хуулийн хариуцлага хүлээдпэггүй мөртлөө ядарсан иргэдээ зөвшөөрөлгүй энэ тэр гэж эд хөрөнгийг нь нурааж, тараахдаа гаргуун байгаа нь муухай л юм.

1  |  1
Top