Хэрэгтэй бол 32 байтугай 300 тэрбумыг зарцуулсан ч яадаг юм

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 28

Сүүлийн өдрүүдэд Богд Зонхова цогцолбортой холбоотой асуудал дэгдэж, илтэд хөндлөнгийн захиалгат гэмээр мэдээлэл ч цацагдах болов. Дан ганц шавар хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих гэж байгаа мэтээр тэс хөндлөн зүйл ярьж, бичиж байгаагийн цаана үндэстэн хооронд үймээн дэгдээх гэсэн оролдлого байгаа юм биш биз гэх хардлага бий. Тасганы овоон дээр гаднын хөрөнгө оруулалттай зочид буудал барьж байхаар жуулчдыг татах ганц сайхан цогцолбор барьчихад болохгүй зүйл байсангүй.

Үнэн хэрэгтээ тус газрыг хятадууд авчихсан байшин барилга барих гэж байсныг болиулсан гэдгийг албаны эх сурвалж хэлж л байсан. Үүгээрээ аль нэг шашин шүтээд түүнийг мухраар дага гээгүй юм. Шашин шүтэх эсэх нь таны хэрэг бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь бий. Мөн шавар тоосго босгоод хөрөнгө мөнгө үрэхийг ч дэмжээгүй. Гагцхүү энэ үндэстэн, улс оронд ямар ашиг тустай зүйл байв гэдгийг л өгүүлэхийг зорьсон хэрэг.

Хамгийн гол нь төв Азийн өндөрлөгт орших Монгол Улсад аялал жуулчлал хөгжих боломжтой ч жуулчдыг татах зүйл тун ховор гэдгийг надаар хэлүүлэх юун. Цар тахалгүй цаг тайван байхад жилдээ нэг сая орчим жуулчин ирдэг гэсэн статистик баримт бий. Ингэхдээ Монголд ирж байгаа жуулчдын 90 гаруй хувь нь нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан өвөрмөц соёл, тухайн улсын шашинг үзэх гэж ирдэг статистик ч байгаа. Түүнээс бус өндөр байшин барилга, хотын түгжрэл үзэх гэж ирдэггүй.

Улаанбаатар хотод ирсэн жуулчин чухам юу үзэх вэ гэвэл төв Гандантэгчинлэн хийд болон Богдын музей зэрэг хэдэн музейгээр орсноор хязгаарлагддаг тухай жуулчид ч ярьдаг, салбарынхан ч ярьдаг. Цар тахлын үед хөшөөнд мөнгө үрэх гэлээ гэнэ, эмнэлэг сургууль барих ёстой гэнэ. Богд Зонхова цогцолборыг тойрч яриагүй сэдэв гэж байхгүй. Энэ цогцолборыг барьчихаар Монгол Улсын сан хөмрөг хоосрох шахам зүйл ярив. Бүр хараалаа, зүхлээ. Улс орны бүрэн бүтэн байдал, өнгө төрх, оршин тогтнох гэдэг зөвхөн эмнэлэг сургуулиар хэмжигдэхгүй. Мөнгөөр ч хэмжигддэг зүйл биш. Уг нь бүрэн улсын төр бодлогын хүрээнд 32 тэрбум төгрөг байтугай 300 тэрбум төгрөг гаргаад энэ мэт цогцолбор барих ёстой. Тэр тусмаа үндэстний зангилаа болсон буддын шашны холбогдол бүхий цогцолбор барихад болохгүй зүйл үгүй. Энэ үндэстний чинь 80 гаруй хувь нь буддын шашин шүтдэг юм шүү дээ.

Өнөөдөр Улаанбаатарын аль өнгөтэй өөдтэй газар Христийн болон бусад шашны сүм хийд олон арваараа босож байхад юу ч дуугардаггүй түмэн гэнэт юу болов. Хаанаас явуулж байгаа дуулиан шуугиан бэ гээд бодох зүйл олон байна. Түүнээс зөвхөн 32 тэрбум төгрөгийн төлөө харамсаж, харааж зүхээгүй гэдэг нь тодорхой харагдана. Дэлхийн улс гүрнүүд ч өөрийн үндэстэндээ байгаа шашин соёл, өвөрмөц ахуй соёлыг ямар ч өртгөөр хамаагүй босгож, бүтээдэг. Эцэст нь үүнийг олон улсад харуулахыг хичээдэг. Тэр ч бүү хэл огт түүх, шашин гээд бахархаад байх эртний түүхгүй ард түмэн хүртэл асар өндөр өртгөөр түүх соёл зохиож, түүнийгээ дэлхий нийтэд сурталчилж, түүгээрээ эргээд мөнгө олох болов.

Гэтэл бид өөртөө байгаа зүйлээ хөрөнгө гаргаад сурталчилан таниулж чадахгүй байгаагийн нэгэн илрэл нь энэ юм. Энд зөвхөн хөшөө босгож, шашин сурталчилах гээгүй, хотын өнгө үзэмжээс эхлээд олон зүйл оршиж байгааг харахгүй байна. Гэтэл тус цогцолборын төслийг царцааж, буцааж байгаа нь харамсалтай. Төр нь гаргасан шийдвэртээ бат зогсож байх ёстой. Иргэд олон нийт ч санаатай санаагүй мэдээлэл даган хошуурах хэрэггүй. Цогцолбор дагасан олон эерэг зүйл бий болохыг анзаарч харахгүй байгаа нь бүр ч харамсалтай. Чухам ямар эерэг зүйл бий болохыг тусгайлан дурдъя.

Нэгдүгээрт

Жуулчдыг татах, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн салаа мөчир  болох хийгээд үүнийг дагасан худалдаа үйлчилгээ, үйлдвэр эрхлэлт бий болж, ажлын байр ч олноор бий болох байв.

Хоёрдугаарт

Үндэстэн хоорондын эв санааны нэгэн билгэ тэмдэг болно. Аливаа улсын иргэн аль ч цаг үед шашны сургаал, түүний үзэх үзэл дор эв саналаа нэгтгэж ирсэн олон мянган жилийн түүхтэй. Бид харийн дарлалаас салахдаа зөвхөн буу шийдэм агсаагүй. Үүнд буддын шашин, түүний философи өндөр үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мартаж болохгүй. Түүхээс хараарай.

Гуравдугаарт

Үнэн хэрэгтээ Улаанбаатарын иргэд, тэр тусмаа залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх агаар орчин бүхий газар тун ховор. Энэ бол өглөө оройдоо зугаалах утга учир бүхий газар болох байв. Хурим найраа хийж, гал голомтоо үүсгэж байгаа залуусаас эхлээд бурхан, тэнгэрээ шүтдэг ахмадууд, наадаж тоглох гэсэн хүүхдүүд гээд найман настай балчираас 80 настай буурлууд чуулах газар байхаар төлөвлөсөн юм билээ.

Дөрөвдүгээрт

Хүүхэд залуус, ирээдүй хойчид үндэсний соёлыг шашнаар дамжуулан өвлүүлэх, үндэстнээ бахархах сэтгэлийг бий болгох газар. Энд зөвхөн хөшөө босгоод орхихгүй, үндэсний уламжлалыг харуулсан маш олон бүтээн байгуулалт хийгдэх зураг төсөвтэй байсан.

Богд Зонхова

Богд Зонховаг зүгээр нэг шарын шашны лам төдийгөөр үзэх нь бий. Тэгвэл энэ хүн буддын шашныг үндэслэгч, шинэчлэгчдийн нэг, эрдэмтэн, улстөрч, стратегич хүн гэдгийг эрдэмтэд баримтаар тогтоож өгсөн. Тэгвэл буддын шашныг шинэчлэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхова 1357 онд Төвдийн Амдо мужид, Хөх нуурын Зонх хэмээх нэртэй газар Монгол эцэг, Төвд ээжийн хүү болон мэндэлсэн гэдэг. Зонх гэдэг нь монголчилбал “Газрын хүн”  гэсэн утгатай үг бөгөөд төрсөн нутгийнхаа нэрээр олонд алдаршижээ.

Тэрээр "Таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи" хэмээх шастир, "Охин тэнгэрийн магтаал",  "Парчингийн тайлбар" зэрэг бүтээл туурвисан. Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь "Бодь мөрийн зэрэг" гэдгийг ч монголчууд мэднэ. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дугана бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-нд шарын шашныг үндэслэгч, их эрдэмтэн Богд Зонховын жанч халсан дүйчэн өдөр тохиодог агаад энэ өдрийг монголчууд "Зулын 25" гэж нэрийдэн эртнээсээ тэмдэглэсээр иржээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.126.89.223) 2021 оны 11 сарын 29

Монголд инжинээрүүд хэрэгтэй болохоос шар хувалзнууд хэрэггүй\n

0  |  0
Зочин(103.10.22.15) 2021 оны 11 сарын 29

Шарын шашин мухар сүсэг бидэнд юу авчирдаг билээ.

0  |  0
zochin(202.21.108.237) 2021 оны 11 сарын 29

Үнэхээр жуулчин татах гээд байгаа юм бол дэлхий даяар мэддэг шүтдэг бурхан багш бус үндэсний бахарал болсон Чингтс, Бат, Мөнх, Өгөөдэй, Хувилай хаан ч юм уу, монгол үндэсний баатрын хөшөө байвал илүү содон, бас үндэсний бахархал сэргэхэд нөлөөтэй. Энэ газар урд хэний мэдэлд байсан нь бус хэн энэ газрыг тэдэнд өгч байсан нь чухал бус уу.

0  |  0
татвар төлөгч(59.153.113.33) 2021 оны 11 сарын 28

шинэхэн барьсан бурхан үзэх гэж ирэх гэнээ.татвар төлөгдийн мөнгөөр наадаж боломгүй.өөрийнхөө мөнгөөр юугаач хийж болно шүү.өөрийнхөө мөнгөөр бол шүү

0  |  0
zochin(66.181.161.11) 2021 оны 11 сарын 28

orinhoo bairand barchaad odr shonogui harj bhgui yu,humust ene shig balai yum hereggui,busad hun yunaas garchihsn yum be zz

0  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(103.212.117.180) 2021 оны 11 сарын 28

Их мөнгө нүдэнд нь харагдаад мөн ч чичирч байна өө ккк. Чичирч байгаад цус харавчмихвий дээ.

1  |  0
яг үнэн шүү(103.212.117.180) 2021 оны 11 сарын 28

Шашинаар дамжуулж монгол соёлоо уламжлуулна гэвэл нилээд Түвджих л болно доо. Гадныхан Тэр зонховыг үзэх гэ ирэхгүй. Зоховын дүр хаа сайгүй том жижигээр бий.

1  |  0
Намжилбаян(192.82.88.5) 2021 оны 11 сарын 28

ЦЭРЭНПУНЦАГ новшийн хөлсний тролл байна.

2  |  0
зочин (202.9.47.5) 2021 оны 11 сарын 28

БУРХАНЫ ГАНЦ ХӨШӨӨНИЙ ОРОНД ЗАНАБАЗАРЫН ”МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ЗУРГИЙН АГУУЛГААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮХЭЛ БҮТЭН ЦОГЦОЛБОР БОСГОЧИХВОЛ ЖУУЛЧИД ТҮҮНИЙГ ҮЗЭХ ГЭЖ ЦУВАХ БОЛНО ДОО. ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙХ БОЛНО

1  |  0
Жжж(66.181.161.122) 2021 оны 11 сарын 28

Хөлсний новш л бна

2  |  0
6565(192.82.73.187) 2021 оны 11 сарын 28

Цэрэнпунцаг хулгайчаас Могойн голын нүүрсний орд Монгол орон даяар хэрсэн интернетийн сүлжээний эрхийг хурааж ав. Хэн бэ энэ

1  |  0
Татвар төлөгч би (192.82.84.234) 2021 оны 11 сарын 28

Битгий тэнэгт тэгвэл яах гэж хужаа нарт газар олгосон юм бээ Тэр газар олгосон эргүүнүүддээ хэл.Цаг үеэ олоогүй мөнгө идэж уух гэсэн малнуудтай хуйвалдах гэсэн өөрөө бас нэг луйварчин нь юм бна лдаа. Тийм барих ёстой юм бол татвар төлөгч ард түмний хөрөнгөөр биш төрийн мөнгийг үрэн таран хулгайлж луйварддаг хүмүүс тэр Цэрэнпунцаг Ундармаа ....зөндөө л байгаа биздээ тэр хүмүүсээсээ мөнгөө гаргуулж барь

2  |  0
Иргэн(202.126.89.217) 2021 оны 11 сарын 28

Шарын шашин Монголыг мөхөөх гэж орж ирсэн зэвсэг. 100 жилийн өмнө зорилгодоо хүрэх шахсан.Одоо Монголыг мөхөөх шашныг дэмжих ямар хэрэг бна.3 төгрөг ч гаргах хэрэггүй . Жуулчин татах гээд бага бол хувийнхаа мөнгөөрөө барих хэрэгтэй. Жуулчид Төвдөд ч юм уу Энэтхэгт ч юм уу очиж үзчихнэ. Зүгээр л татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах гэсэн арга.Дэмжихгүй.\n\n

5  |  1
Zochin(139.5.219.119) 2021 оны 11 сарын 28

Attenuudiig amidasr shataachihaach. Malnuud uursdiinhuu munguur uurrsdiinhuu hashaand bariach tegj ikhbarihiig huseed bgas yum bol

0  |  0
Иргэн(192.82.77.223) 2021 оны 11 сарын 28

Энэ чинь цаг үеэ олоогүйд байгаа юм. Хэрэгцээ шаардлага нь байгаа бол иргэд дэмжинэ. Өөр олон олон нэн тэргүүний хэрэгцээ шаардлага ард иргэдэд тулгарч ирээд байгаа учраас эсэргүүцэж байгаа болно. Дураараа бурах нь тиймч сайн зүйл бишээ.

3  |  0
Зочин(66.181.185.149) 2021 оны 11 сарын 28

Хүн ба амьтаны үхэх төрөх 2 нь ертөнцийн гайхамшиг түүнтэй яг адил ХҮНИЙ итгэл үнэмшил хоёр нь сэтгэлийн гайхамшиг. Тийм болохоор богд зонховаг шүтэх нь монголчуудын л сэтгэлийн хөг.ААВ ЭЭЖЭЭ СОЛИХГҮЙГЭЭС ХОЙШ УХААН ОРСОН ҮЕЭСЭЭ Л БУРХАНД ЗАЛЬБАРДАГ ИТГЭДЭГ болсон СЭТГЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙХ ГЭЭД ЮУХЭВДЭЭ. БИД ЭЦЭГ ЭХЭЭ СОЛИХГҮЙГЭЭС ХОЙШ ......

1  |  0
Гончигийн Мэндбаяр(103.212.117.111) 2021 оны 11 сарын 28

Ямар тэнэг нь зураг төслийг нь хийж ямар нь баталсан юм бол доо. Бурхан бүтээхэд тэг, жаяг гэж байна. Тэр суурь гэж ямар гараж, агуулах биш. Ядаж л хажууд нь очсон хүнд богд нь харагдахгүй шүү дээ. Алсаас л харах юм байна дөө.

2  |  0
Ама(203.91.115.53) 2021 оны 11 сарын 28

Шаалаадаа\n\n\n

0  |  0
Zochin(103.26.193.238) 2021 оны 11 сарын 28

Gol tsag uee oloogui bna,uunees naana barij bguulah nen shaardlagatai obiektuud zondoo,ach holbogdliin daraallaar boloyo

0  |  0
mmm(203.91.115.37) 2021 оны 11 сарын 28

zailaaaaa sdaa \n

0  |  0
иргэд(43.242.243.148) 2021 оны 11 сарын 28

Цэрэнпунцаг мэт нь шашинаа шүтээд зүгээр л өөрийнхөө мөнгөөр энэ хөшөөгөө босговол барав.

1  |  0
ккк(122.201.23.219) 2021 оны 11 сарын 28

Энэ төсөл цаг үеээ олоогүй гэж хэлээд байна. Одоо цагт хамгийн чухал гэж үзсэн эрүүл мэндийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж ард түмэн хэлээд байгаан. Тэрнээс сайхан цаг ирээд, эдийн засаг сайжраад хүмүүс амьд байхын төлөө бус /эм тарианд/ амралт зугаалганд хөрөнгө зарцуулах үе ирээд аажуу уужуу болвол мэдээл аялал зугаалгын зориуулалтаар ёстой хэд л бол хэдэн тэрбум зарж болноо гээл байна

3  |  0
Заяа(150.129.140.233) 2021 оны 11 сарын 28

Хэрэгтэй бол яадаг юм гээд ямар ч хэмжүүргүй, хууль журамд нийцүүлж хийгээгүйг хаацайлсан үг хэрэглэхээ болиорой. Хичнээн олон хүн хуулиар энэ болохгүй хориотой, шударга зарчимд нийцэхгүй гэж олон санаанаас буцаж байгааг бодох хэрэгтэй. энэ үүссэн асуудлын гол нь шалгаруулалт, төсөв нь бэлэн болоогүй байхад хэн гэдэг компани ямар хүчний нөлөөгөөр газрын зөвшөөрөл аваад, ийм их хэмжээний ажлыг өөрийн хөрөнгөөр аль хэдийн хийчихсэн байна вэ гэдэгт л байна.

3  |  0
Тэр(66.181.161.120) 2021 оны 11 сарын 28

Өөрийхөө мөнгөөр хий

1  |  0
Өглөөний сонин новш(27.123.214.2) 2021 оны 11 сарын 28

Тэр шашин цогцолбор бариад байгаа улсууд чинь өөр юм. Ядахдаа судалгаа шинжилгээн дээр үндэслэдэг. Богд зонхвуа хөшөөг барьвал манайд жилдээ ирдэг 1 сая жуулчин хэдэн хувиар нэмэгдэх бэ? гэсэн ядахдаа статистик магадлал гаргаад ирэх хэрэгтэй шд. Үүний оронд 320 өрхийн үйлдвэрлэл ЖДҮ ээ өрөгжүүлээд явсан бол өнөөдөр хамаагүй дээр байсан юм.

2  |  0
Өи(66.181.161.120) 2021 оны 11 сарын 28

Болио

0  |  0
Иргэг(66.181.161.120) 2021 оны 11 сарын 28

Муж хөлсний бичээч хуц аа

1  |  0
Top