Лорино Роллс: Монгол эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь хүчирхийлэлд өртсөн байдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян жил бүр арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд болдог билээ. Өдгөө 30 дахь жилдээ болох гэж буй энэхүү аяныг "Жендерт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай" гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулах аж. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангаас хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лорина Роллс хүрэлцэн  ирсэн байв. Түүнээс Монгол Улсад жендерийн асуудал ямар нөхцөл байдалтай буй талаар тодрууллаа.


Тэрбээр "Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүн бүхэнд хамаатай. Үүнийг дуугүй өнгөрөөх нь улам даамжруулах, охид бүсгүйчүүдэд хөнөөлтэй явдлыг өөхшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ жил бид хөвгүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг бий болгохыг зорьж байна. Жендерт суурилсан хүчирхийллийг зогсооход хүн бүхэн хүчин чармайлт гаргах учиртай. Тийм ч учраас Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд, олон нийтийн оролцооны байгууллагууд бүгд хамтран ажиллахыг уриалж байна.

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталсан. 2018 онд Жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааны дүнг танилцуулж байсан юм. Судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийнхаа үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3 хувь нь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртжээ. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор гэр бүлийн орчинд хүчирхийлэл гарч буй тохиолдол их байна. Ялангуяа хөл хорионы үед 2020 онд болон 2021 оны эхээр нэлээд нэмэгдсэн. Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн болон хүнд гэмт хэргийн гаралт буурч байгаа мэт боловч нөгөө талаар эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна" гэсэн юм.

Түүнчлэн "Нийгэмд хүчирхийлэлд өртөгч нь сул дорой, ноомой, хүлцэнгүй гэх мэтээр нийтлэг ойлгодог. Гэвч олон нийтийн дунд байдаг нийтлэг дүрслэлээс үл хамааран энэ хүн хүчирхийллийн хохирогч, энэ нь хүчирхийлэгч юм байна гэж тодорхойлох боломжгүй байдаг. Ямар ч хүн хүчирхийлэгч байж магадгүй, хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй. Иймээс олон нийт хүчээ нэгтгэж, хэвшмэл ойлголтыг халахын төлөө хичээх хэрэгтэй байна. “КОВИД-19” цар тахал гарснаас хойш дэлхий даяар хүчирхийлэл нэмэгдсэн. Дэлхий дахинд өдөр бүр 137 эмэгтэй хүчирхийллээс болж гэртээ амь насаа алдаж байна" хэмээв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
forum(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

jihan namdul

0  |  0
ochin(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

hun alad suraad reket butan nepal tuab gert min hertsgi zoodj alad baihad bi gar hoosn haral zuger alauald baiudag.hen hamagldin bee. AK abii.oorto hamagalh hergetei.

0  |  0
zochin(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

gemgui irgend hohirsoor reekt tuba nepla zandlachingin gart zuger harad alualad suujina.odod gart min AK OGOL DOO.

0  |  0
zochin(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

3 emenelg humus ulzere zodj alachal gert irelc hi yunda gomdol heldin geel hohirosn hunig huu ohin zoodj hutgaald iimel hertsgi gazra boljee.

0  |  0
zochin(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

olon udaa 3 sar shono bur motor parjiganah duu tabial uzleere radio stanzar. hogin archin oorinho amdrala merik ih zoboj yabad irle gel amdrla yaria zaganal.

0  |  0
zochin(64.119.20.59) 2021 оны 11 сарын 29

shono untaja mdraha rag algaa reket moojig shono bur irel uzlere radio stanzar zodj alah geel.odor ajil der irel mongo neehel.

0  |  0
Top