ТҮК-д 12 жил тасралтгүй ажилласан Н.Батмөнхөд АЛТАНГАДАС одон хүртээв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Тэдний дунд Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнууд багтаж, төрийн одон хүртсэнд олон нийт ихэд талархжээ. 

Ерөнхийлөгчийн зарлигаар Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Баатарын Туул Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн байна. 

Түүнчлэн, Тохижилд үйлчилгээний байгууллагад 12 жил ажилласан Н.Батмөнх Алтангадас одонгоор шагнагджээ. Түүний хувьд өдгөө 64 настай ч хотоо цэвэрлэх ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хөдөлмөрч нэгэн юм. 

АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДСАН ЭРХМҮҮД

 

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Очирпүрэвийн Ариунтуяа,

 

  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,

 

  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,

 

  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан,

 

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Балын Онон,

 

  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Хишигбадрахын Цэцэгмаа
     

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(203.91.115.43) 2021 оны 11 сарын 26

bayar hurgey \n

0  |  0
Болд(49.0.135.184) 2021 оны 11 сарын 25

Баяр хүргэж эрүүл энх аз жаргал хүсье.

1  |  0
Сод(64.119.19.186) 2021 оны 11 сарын 25

Баяр хүргье

1  |  0
Зочин(66.181.161.39) 2021 оны 11 сарын 25

Браво

1  |  0
Top