Алдарт дуучин Аделийн шинэ “30” цомог Их Британид худалдаанд гарснаас хойш нэг долоо хоногт домогт “АВВА” хамтлагийн шинэ пянзны тогтоосон амжилтыг ардаа орхиж, сүүлийн дөрвөн жилийн өндөр амжилтыг үзүүлж байна.
Худалдаанд гарснаас хойш нэг долоо хоногт “30” цомог 261 мянган хувиар борлогдсон бол Шведийн “АВВА” хамтлагийн “Voyage” пянз 204 мянган хувиар борлогджээ.
АНУ-д Аделийн цомог борлуулалтаараа мөн л тэргүүлж байна. Худалдаанд гарснаас хойш гурван хоногийн дотор “30” цомог 575 мянган хувиар борлогджээ.
Гэсэн хэдий ч Аделийн шинэ цомог 2015 онд гарч байсан өмнөх “25” цомгийн амжилтыг давтаж чадсангүй. Тухайн үед “25” цомог худалдаанд гарснаас хойш нэг долоо хоногт 800 мянган хувиар борлогдож байжээ. Үүнийг шинжээчид сүүлийн зургаан жилд дуу, хөгжим сонсогчдын хэрэглээний дадал ихээхэн өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Орчин цагийн сонсогчид стриминг үйлчилгээг илүү таашаадаг болжээ.
Өдгөө 33 настай дуучин Адель “Грэмми” шагналыг 15 удаа хүртэж, “Skyfall” киноны дуугаар “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагнал авч байв.
Сэтгэгдэл ( 0 )