Төр, түмэнд “тэрсэлсэн” тээвэрчдийг Замын-Үүдээс гаргаач

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

 Цар тахлаас үүдэлтэйгээр хил гааль хаалттай, ачаа тээврийн хувьд маш хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Үүнээс үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл ч ард түмний нуруун дээр нэгэнт иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хороондын хэлэлцээр, Замын-Үүд дэх мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос авто тээврийн замыг нээж, чингэлэг тээврийг тусгай стандартын дагуу нэвтрүүлэх туршилт хийх санал тавьсан аж.

Үүний дараа буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд суманд Сангийн сайд очиж, тухайлан өгсөн чиглэлийнхээ дагуу  Тээвэрчдийн холбоотой хамтарсан Ажлын хэсэг байгуулжээ. Гэтэл Ажлын хэсгийнхэн чингэлэг тээврийн асуудлаа ярихгүй стандарт бус зүйлүүдийг шаардан, хоног хугацаа алдаж, туршилтаа ч хийж чадахгүй байгаа аж.

Уг нь хоёр улс горимын дагуу ачаа тээврийн урсгалаа нээх тохиролцоонд хүрч, туршилтын горимоор эхлүүлэх шийдэлд хүрсэн байхад ачаа тээвэр эрхэлдэг таван Төрийн бус байгууллага Төрийн байгууллагтайгаа ойлголцолд хүрэхгүй, стандарт бус зүйл шаардан гэдийж байгаа нь тээвэрчдийн шуналын сэдлээс үүдэлтэй. Тухайлбал, тэд хилийн 0 цэгээс 5.5 километр газарт 5-20 тоннын даацтай автомашинаар 40 тонн чингэлэг ачаа тээж, 15 сая төгрөг авах шунал нь ийнхүү шантааж хийхэд хүргэжээ. Үүгээр ч зогсохгүй тэд “Тээврийн хөлс бага учраас орон нутагт тээвэр хийхгүй. Хэрвээ зөвшөөрөхгүй бол хил хаана” гэх зэргээр шантаажилж байгааг төр анхааралдаа авах хэрэгтэй.

Мөнхүү чингэлэг тээвэрлэлтийн урсгал нээх болсонтой холбогдуулж, бэлтгэл ажил хангуулахаар Замын-Үүд суманд бүртгэлтэй 5359 тээврийн хэрэгслээс чингэлэг тээвэрлэлт хийх боломжтой стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийн судалгаа гаргаж өгөхийг шаарджээ. Гэтэл Тээвэрчдийн холбоо судалгаа гаргаж өгөхгүй, улмаар жолооч нарт мэдээллээ өгөхгүй байх талаар ухуулга сурталчилгаа хийж байгааг юу гэж ойлгох вэ. Төр ингэж Төрийн бус байгууллага, Тээвэрчдийн холбоо нэрээр завшигчдыг давраах хэрэг байна уу. Замын-Үүд дэх боомтод ачаа тээвэр эрхэлж байгаа хэдхэн Төрийн бус байгууллагаар эрх ашгаа боомилуулна гэж юу байхав. Монгол Улсаар дүүрэн ачаа тээврийн горим стандартаа мөрддөг компани ч байна, хувь хүн ч байна, тэднийг Замын-Үүдэд оруулаач.

Албан эх сурвалжийн өгч байгаа мэдээллээс харахад Замын-Үүд боомтод чингэлэг тээвэрлэлтийг хилийн тэг цэгээс тээвэрлэх хүсэлтэй дотоодын чингэлэг ачаа тээвэрлэлтийн 4-5 компани саналаа ирүүлжээ. Тэд ачаатай чингэлгийг 120-150 мянган төгрөг, ачаагүй чингэлгийг 60-80 мянган төгрөгөөр тээвэрлэх үнийн санал ирүүлсэн аж. Стандартаа мөрдөхөөс гадна хямд үнийн санал болгож байгаа эдгээр компаниудаа оруулаач.

Яагаад төр холбоо нэрээр завшигч хэдхэн нөхдийг давраагаад байгаа юм. Шахаж гаргаач. Төр нь төр шиг байхгүй бол хэдхэн мөнгө хүүдийлэгчдийн аманд багтчихлаа. Тэднийг ийнхүү төрийн байгууллагатайгаа зөрчилдөж, халаасаа түнтийлгэх тусам ачаа тээврийн үнэ хөлс нэмэгдэж, улмаар энэ дарамт нь ард түмний нуруун дээр ирдэг. Өөрөөр хэлбэл төр, түмэндээ “тэрсэлсэн” энэ мэт нөхдөд арга хэмжээ авсан ч болохгүй зүйл алга. Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний газрын салбар нэгж бол төр гэсэн үг. Орон нутагт төрөөс баталсан хууль болон стандарт журмыг мөрдүүлэх үүрэг, эрхийг хүлээсэн байгууллага. Тус сумын нутаг дэвсгэрт авто машин хөдөлгөж, ачаа тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хэн ч байсан тус байгууллагын үгийг хууль мэт мөрдөх ёстой. Тэд ч арга хэмжээ авч, хатуу тэмцэх хэрэгтэй.

Тухайлбал, Төрийн байгууллагатай зөрчилдөн, халаасаа зузаалж байгаа “Сайн-Үйлс”, “Тээвэрчдийн гүүр”, “Борхойн тал”, “Манлай тээвэр буянт зам”, “Эвийн-Үүд хамтын жолоо” гэсэн таван төрийн бус байгууллага бий. Эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр дундаас “Борхойн тал” холбоо чамгүй стандартаа мөрдөж, төрийн байгууллагтайгаа хамтарч ажилладаг, бусад нь өөрийн дур зоргоор аашилдаг гэдгийг ч хэлсэн. Төрийн байгууллагаас гаргаж байгаа дүрэм журмыг дагахгүй, ачаа тээврийн горим стандартаа мөрдөхгүй, үнэ хөлсөө дураар нэмж, ард түмний нуруун дээр үнийн дарамт үүсгэж байгаа нөхдийг төр, түмэндээ тэрсэлсэн гэж хэлэхэд огтхон ч буруудахгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.145.30) 2021 оны 12 сарын 01

ЭНэ бол үнэн мэдээ бн. Наад ТББ, нэгдэлүүд чинь 0 цэгээс Замын-Үүд гааль хүртэл 15саяс доош хийхгүй гд явж бгаа

0  |  0
Зочин(49.0.145.30) 2021 оны 12 сарын 01

Нээх худлаа хужаа нар нэмсэн нтр гэж ярихаас ичээч. Жолооч ТББүүд л нэмсэн шд. Одоо ч гсн наад ТББууд чинь 0 цэгээс замын-үүд хүртэл 15саяд хиймээр бн гд, 500мянгаар хийе гсн тээвэр зуучуудын холбоог ад үзээд улсын ажил гацаагаад бгаа шд.

0  |  0
ds(66.181.161.115) 2021 оны 12 сарын 01

er n hil zamiin uud hoorond 4.5 km bdag shuudee! iim bogino zamd tiim olon sayaat teevriin huls avna geed bgaa humuusiin erhiig shuud has! uniin huurugdult iim shunaltnuudiin balgaar bolj jiriin irged yduurch bn!!

1  |  0
irgen(66.181.161.118) 2021 оны 12 сарын 01

teewerchid vniin huurugdul hiigeegvi buruu medeelel tsatsaj bolohgvi ard erged teewerchdiig hoorond albaar hudal uhuulag ybuulj bna teewerchid ali boloh l turiin shiidweriig dagaj murduj irsen

1  |  0
irgen(66.181.161.118) 2021 оны 12 сарын 01

ene hudal medeelel bna tiim zvil ort bhgvi ergdiig hudal medeelel tsatsaj bna harin esergeerei haltag gegch n teewerchided daramt vzvvlj uursdiin erh ashgiin tuluu ene 6000 jolooch hohirooj ard ergdiin baraa tawaar tatan awaltand saad hiij bna ene medeelel hudal medeelel

1  |  0
Зочин(202.9.46.241) 2021 оны 11 сарын 30

Шунал нь шулам болсон гүлдийсэн хулгайч нартай хатуу гараар тэмцээд өгөөч. Ажлаа яаж хийдэг нөхдүүд вэ ????? Төрийн төмөр нүүрийг үзүүлээ. Төрөөс тээврийг хариуцаад жолооч нарыг цалинжуулан ачаа тээврийн зардал, бөөгнөрлийг хурдан бууруулж жигдрүүлж яаралтай арга хэмжээ аваач бараа материалын үнэ ханш хэцүүдлээ.

0  |  0
зочин(192.82.84.46) 2021 оны 11 сарын 30

ТӨР НЭГДСЭН БОДЛОГООР ШААРДЛАГА ТАВИХ НЬ ЗӨВ.УЧИР НЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР ЯВАХ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ.КОМПАНИУДАД ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНИЙН САНАЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ДЭНДҮҮ ӨСЛӨӨ.ДУРЫН ҮНЭЭР ТЭЭВЭРЛЭХГҮЙ ЭЭ.ТЭЭВЭРЧДИЙГ ЗАМ ХААВАЛ МАШИНЫГ НЬ ХУРААГААД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Монгол. Улсын иргэ(202.55.188.40) 2021 оны 11 сарын 30

Юу хуцаад бган н зиндаа вээ бөгс ухаж иргэдийнхээ. эсрэг мэдээ гаргадаг хужаагын гар хөл юм бн

0  |  0
zochin(202.55.188.40) 2021 оны 11 сарын 30

zindaa.mn xaltariin noxoi xiixee l bolichix xen ch unshsan tolbortei niitlel gdg ni medegdeed bn

1  |  2
zochin(202.55.188.40) 2021 оны 11 сарын 30

zindaa.mn xaltariin noxoi xiixee l bolichix xen ch unshsan tolbortei niitlel gdg ni medegdeed bn

0  |  2
Zochin(64.119.23.114) 2021 оны 11 сарын 30

Minii tanidag zamiin idiom mashintai nuhur awgaidaa lx zaisand 160m2 bair 10 teevriin mashintai bolj koronoogiin buyn geel yawjiina bidniig ih shulsaan odoo buur davartsan

1  |  0
Зочин(202.55.188.90) 2021 оны 11 сарын 30

Халтар сайд цагаандаа гарсан юм байна. Эцэг нь хүүхдүүдийнхээ хоолыг булааж идэж байгаатай агаар нэг юм даа. Зүгээр л больчихооч Халтар аа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2  |  0
Мөнхцэцэг Мөнхцэцэг(202.55.188.88) 2021 оны 11 сарын 30

Энэ зиндаа. Мн олон тээвэрчидийг төртэй тэрсэлдүүлэх гэсэн худал мэдээ сэвж байна.

1  |  2
Irgen(202.126.89.173) 2021 оны 11 сарын 30

1d. Zamiin uudiin teeverchid une usguu lalaruudaa hyatad usgusun\n2d. Zamiin uudiin teeverchid hyamdaar achaa teevree hiih getel huviin kamponi oruulj ireh geed bn zam teever said haltar gulug.\n3d. Hudlaa medeelelee boli lalaruud min\n

1  |  0
Bolor(202.55.188.35) 2021 оны 11 сарын 30

Жолооч нар бол монгол улсын иргэд тэдний ард амьдрал байгаа. Шуналын сэдлийг хэн үүсгэж байгааг ялгаж салгах хэрэгтэй.

1  |  0
Ок(192.82.90.127) 2021 оны 11 сарын 30

Хөөж гаргаач шуналтай новшнуудыг

2  |  0
Shagai (202.126.89.172) 2021 оны 11 сарын 30

Tur, irgenii hoorond hagaralduulj harluulah gesen teneg uildeldee hariutslaga huleej chadna bizdee. Hun gutgeh huulitai baidag. Buhel buten sum oron nutgiin irgediig gutgeseniihee tuluu huuliin baiguulgiin umnu hariutslaga huleegeerei.

3  |  0
lkhagva(202.55.188.107) 2021 оны 11 сарын 30

shal hudlaa medeelel tabihaa boliooch olon jil ybaad bolood bsan teeber odoo l bolohoo bolij gene.uniin hoorogdoliig darga nertei tsunh barigch nar ireheeree zaabal neg yumiig buruu erguulcheed butsdag .enenii toloo amidarlaa abch ybaa jiriin irged hohiroh esgui gej bodoj bn

2  |  0
Тээвэр(202.126.88.137) 2021 оны 11 сарын 30

Шал худлаа юм бичсэн байна

1  |  0
Vnen(59.153.113.41) 2021 оны 11 сарын 30

ter chingeleg teewert shaardlaga hangah mashinuud zondoo l baigaa.

1  |  0
Болд(66.181.161.7) 2021 оны 11 сарын 30

Энэ гадны энэ худлай тээвэр нэр барисан зоосон нүдэлсэн цүнх баригчид зайлвал тааран шүү дэ

1  |  0
Vnen(59.153.113.41) 2021 оны 11 сарын 30

ene kompanuudiin chne ard bas neg alban tushaaltan luiwarchid baigaa baih shvv.!!!

1  |  0
Vnen(59.153.113.41) 2021 оны 11 сарын 30

hudaldagdsan yumnuud zov medeellee irgeded hvrgenvv .Erh medel alban tushaalnuudiin bich gsn hii gsn hudal medeelliig vnen yum shig bichij baih shie dee .Zindaa. mn

0  |  1
Orhon(66.181.161.4) 2021 оны 11 сарын 30

Buudaad hooh heregtei davarsan novshnuud

0  |  3
Отгон(192.82.80.28) 2021 оны 11 сарын 30

Тэр шаардлага хангасан компаниа оруулаа ч ээ олон жил ард түмнийг саалаа шүү дээ шуналтай новшнууд зайлуул..

1  |  1
Отгон(192.82.80.28) 2021 оны 11 сарын 30

Тэр шаардлага хангасан компаниа оруулаа ч ээ олон жил ард түмнийг саалаа шүү дээ шуналтай новшнууд зайлуул..

1  |  1
Отгон(192.82.80.28) 2021 оны 11 сарын 30

Тэр шаардлага хангасан компаниа оруулаа ч ээ олон жил ард түмнийг саалаа шүү дээ шуналтай новшнууд зайлуул..

2  |  2
Иргэн Санаа(192.82.80.28) 2021 оны 11 сарын 30

Замын үүдийг хэдэн шуналын шугамыг хурдан болиулах ч ээ. ..зарим хүн нь 3..4 машинтай аманд орсон үнээ хэлээд ард түмнийг саагаад сурсан хүмүүс шүү ..яаралтай болиулж компани оруулаач энэ. ..

3  |  1
Булган(192.82.80.28) 2021 оны 11 сарын 30

Ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлж хэдхэн хүн түрүүчээ.тэнийлгэж болохгүй олон жил ингэж явлаа шүү дээ..Тэр компанийг гэж оруулах шаардлагатай зөвөө....

2  |  2
Зочин(202.21.107.136) 2021 оны 11 сарын 30

Хужагийн бөгс долоогчоо үнийн өсөлтөнд жолооч нар ямар хамаатай юм бэ\n

1  |  1
Зочин(202.55.188.44) 2021 оны 11 сарын 30

Ккк. Үнэхээр ядмагхан дайралт байнаа. \nХалтар сайдын хамаарал бүхий туушин компани одоо зүтгүүлж байгаа чингэлэг тээврийн чингэлэг бүрээс насан туршдаа мөнгө саах замаа эхлүүлэхийн тулд тээвэрчдийг зайлуулах ажлыг их идэвхитэй өрнүүлж байна

2  |  1
Тээвэрчин(150.129.142.47) 2021 оны 11 сарын 30

Үнэн зөв мэдээлэлийг тэнцвэртэй ард түмэнд хүргэнэ шүү. Урт хэл хүзүү орооно гэж болов доо.

1  |  1
mongol(150.129.140.183) 2021 оны 11 сарын 30

zindaa chi heden haltar togrognii toloo \nengej ner hvndee aldah gej dee!!!\n

1  |  0
жолооч(192.82.85.247) 2021 оны 11 сарын 30

Үнийн хөөрөгдлийг жолооч нар хийдэггүй юмаа эрээнд ачаа бараа ачуулдаг хятадууд өсгөж бгаа дээр нь манай зарим томоохон компани бараагаа татаж авахын тулд үнийг өсгөдөг тал бгаа учир цөөхөн тээврийн хэрэгслэл эрээн нэвтэрдэгт бгаа бараагаа татаж авахын тулд тээврийн зардлыг нэмж аль түрүүлж орсон машиныг авдаг

3  |  0
Jamsranjaw(202.9.46.60) 2021 оны 11 сарын 30

hooe undeslelgui yum yarihaa boli zindaa.mn ireed ard irgedeesni asuu sudal tulburtei medee hiihee boli

1  |  0
Hhh(66.181.161.121) 2021 оны 11 сарын 30

Shunaliin buzaruudiig zailuulaa ygaasaa vne xuurudul ene xeden shualiudaas l bolj bn tur gej baidiin bol nudargaa vzvvlex tsag n bolson xangalttai lyivar xiij ard tvmniig chiregdvvllee ingeed xaraaad syygaad bhyy

0  |  0
Hulgaichuud(202.9.40.12) 2021 оны 11 сарын 30

Vnen bodit medeelel taviarai

3  |  0
Unshigch (122.201.22.85) 2021 оны 11 сарын 30

Ard tumend meedelel xurgej baij unen eh survalj baihgui hudlaa neg taliig barimtlaj munguur iim medeelel tavixaa bolix xeregtei.

1  |  0
Уншигч (202.9.46.58) 2021 оны 11 сарын 30

Үнэн худалын мэдэж байж ийм юм бичмээр юмаа энэ зиндаа.мн\nЯг үнэндээ энэ үнийн хөөрөгдөлийг энд байгаа жолооч нар биш урдаас ачаа явуулж байгаа каргоны хужаа нар өсгөж байгааг мэдэхгүй юмдаа нээрээ. Жолооч нар, ар иргэд биш юмуу эдний ажилыг бас нэг эрх дархтангуудын хамаатан садан танил талынхан нэг компан өөрсийнхөө машиныг оочиргүй явуулах гэж ийм сөрөг мэдээлэл бичүүлж байгаа байхдаа. \n

2  |  0
Ganaa(66.181.161.56) 2021 оны 11 сарын 30

Tiim bishee teewerchid gedeg n gantc zamiin vvdiin bish mongoliin bvh aimgiin teewerchid hil neegdehiig ta nartai adilhan hvleej suugaa vne hanshiig teewerchid ch gargadgiin bish hytadiin helsen hanshaarl achdag kampani nertei gantc neg hvnii bichseneer buruu oilgoj bolohgvi chadna geed bga kampanii ajiliig olon sar hvleesen teewerchid ch yg adilhan hiij chadna odoo kantinaraar zuuhuur hytad taldaa l teeweriin huls undur tuluh bh

5  |  0
Уншигч(64.119.25.79) 2021 оны 11 сарын 30

Ямар муухай хүмүүс вэ, тэднийг болиулж оронд нь буух эзэн буцах хаягтай дүрэм журмаа мөрддөг компаниудыг оруулах хэрэгтэй.

2  |  10
zocnin(202.9.46.8) 2021 оны 12 сарын 01

Ulsiin ajliig gatsaaj ulsiin xiliig ezegneed bgaa ene xymyysd arga xemjee avaachee.

2  |  9
Top