Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй

2021 оны 11 сарын 29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.29/ боллоо

Хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг Хотын дарга тодруулан асуулаа. Асуултад Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга хариулсан юм.

-Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 92 эмийн санд хяналт шалгалт хийхэд 87 зөрчил илэрчээ. Жороор олгож буй эмийг хөтөлдөггүй, гарал үүсэл тодорхойгүй “Жор-50” эм худалдаалж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top