СҮХБААТАР: ​“Авлигагүй Сүхбаатар дүүрэг” парламентын мэтгэлцээн эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй нээлттэй өөрийгөө илэрхийлэх, илтгэх, хамтын ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” мэтгэлцээн тэмцээн эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 27 багийн 54 албан хаагч гурван хэсэгт хуваагдан өгөгдсөн шийдлүүдийн хүрээнд мэтгэлцэнэ

Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд: “Бид “Авлигагүй сахилга баттай дүүрэг” аяны хүрээнд Авлигын эсрэг хууль тогтоомжийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор энэ удаагийн мэтгэлцээнийг зохион байгуулж байна” гээд оролцогч албан хаагчиддаа амжилт хүслээ.

БАГУУДЫН ҮГ НЬ ЦЭЦЭН, УХААН НЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ!

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top