Д.Сумъяабазар: Хувийн хэвшлийнхнийг дэмжсэн шиг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2021.11.29)  боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 


Энэ үеэр тэрбээр арванхоёрдугаар сарын 15-наас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжих талаар хэлж, үүний тулд иргэд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

"Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй. Тэр дундаа эрх зүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засаж, залруулахаар ажиллаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал асуудал болдог. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.

Ялангуяа цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарахыг уриалж байна. Хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл учруулсан төрийн захиргааны алба хаагчдад захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна. 

Арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 29

Энэ бөх хийдэг биш ярьдаг гар болох нь улам тодорхой болсоор, одоо удаан тэсэхгүй биз ээ, ганц тэнэг бөхөөс болж нэр хүндээ барахыг МАН тэвчихгүй л болов уу

0  |  0
Top