Алтай Таван Богдод төөрсөн уулчдыг Онцгой байдлынхан аварлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Онцгойгийн албан хаагчид байнгын бэлэн байдалд байдаг “онцгой” улсууд билээ.  Осол, амиа хорлолт, сураггүй алга болсон, үер, гал гээд онцгойгийн албан хаагчдын оролцох, хийх ажил мундаггүй. Тиймдээ ч онцгойгийн албан хаагчид аврагч-усчин, эмч-мэргэжилтэн, шүхэрчин-жолооч зэрэг хос мэргэжилтэй универсаль  нөхдүүд байдаг.  Онцгойгийн албан хаагчид энэ удаад универсаль гэдгээ Алтай таван богдод дахин баталлаа.
Алтай таван богд ууланд авирах олон улсын тэмцээн  энэ сарын 18-21-ны өдрүүдэд болжээ.  Тэмцээний хоёр дахь өдөр уулын оргилд гарсан тамирчид бууж явахдаа цасан шуурганд төөрч сураггүй алга болсон байна. Уулчдыг  сураггүй болоод  36 цаг болсны дараагаар Онцгой байдлын эрлийн багийнхан ажиллаж найман цагийн дотор олжээ.  Уулчдыг өндөр хадан дороос эсэн мэнд олсон байна.  
Алтай таван богд нь далайн түвшнээс 4437 метрийн өндөрт орших мөнх цаст уул юм. Энэ ууланд авирахаар жилийн дөрвөн улиралд гадаад дотоодын уулчид ирдэг ч төөрсөн тохиолдол гарч байгаагүй ажээ.  Онцгой байдлын албан хаагчдын хувьд Алтай таван богдод төөрсөн иргэдийг анх удаа хайж олсон нь энэ юм.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top