Д.Батлут: МИАТ таван онгоцтой, 800 гаруй хүн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэв.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Дотоодын агаарын тээвэр эрхчлэгчдийн зүгээс МИАТ компанид төлөх өр 2,2 тэрбум төгрөг. 2018 онд төлөх ёстой байсан төрийн өмчийн ногдол ашгийн өглөг болох 7,3 тэрбум төгрөгийн өрийг чөлөөлж, 2019 оны цэвэр ашгийн дүнгээс төрийн өмчийн ногдол ашиг хуваарилахгүй байхар болсон. Ингэснээр 2019 онд 9,5 тэрбум дэмжлэг үзүүлсэн.

Цаашид МИАТ нислэг сүлжээг өргөжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. МИАТ компани шинээр Шанхай, АНУ-ын  Сиэтл хотууд руу шинээр нийслэг үйлдэхээр ажиллаж байна.

Шатахууны хангамжийн асуудлыг 2022 оноос эхлэн төрийн өмчийн “Эрчис ойл” компанид хариуцуулан ажиллана.

Шатахууны хангамжийг 2021 оныг дуустал Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа ба 1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна.

МИАТ компанийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989,7 сая төгрөгийн өглөг

Нисэх буудлын болон агаарын үйлчилгээний хуримтлагдсан өглөг 9,27 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэх шаардлагатай байна" гэсэн мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд өгөв.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-2022-2024 онд өөдрөг төсөөлөл гаргаж тавьсан байна. Тухайлбал, 2023 онд нислэгийн тоог 2726 хүргэнэ, 2024 онд 3037 хүргэнэ. Гэтэл цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зарим улс орнууд хилээ хааж байна. Та бүхний төсөөлөл ийм нөхцөл байдалд хэрхэн биелэлээ олох вэ. МИАТ таван онгоцтой, 800 гаруй хүн ажиллаж байна. Ингэснээр нэг онгоцонд 160 ажилтан ногдож байна. Бусад улс орнуудад хамгийн багадаа 115 хүн ногдож байна. Менежментын тал дээр ямар төлөвлөгөө байна вэ. Цалингийн хэмнэлт гэж 11 тэрбум төгрөгийн тухай яриад байна. Энэ хэмнэлт яаж гарч ирсэн хэмнэлт вэ. 

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

-Олон улсын агаарын тээврийн холбооноос 2023 оны зун хэвийн байдал руу эргэн орно гэсэн төсөөлөл гаргасан. МИАТ компанийн дөрвөн онгоц карго нислэгийн зөвшөөрөл авсан. Онгоцны суудлыг нь аваад, каргонд явуулж байгаа. Цар тахлын нөхцөл байдал үргэлжилбэл бид 100 хувь карго тээвэр хийнэ. Цалингийн хэмнэлт болох 11 тэрбум төгрөг бол инженер техникийн илүү цагийн хасагдсан зардал юм. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.135) 2021 оны 12 сарын 01

Iluu ajilchiddaa zorigtoi tsomhotgoh heregtei shde…

0  |  0
Top