Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.
Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сурагчдын амралтын асуудлаар мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс салбар яаманд дахин эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өглөө. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амраах. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн цахим хувилбарт шилжүүлэх чиглэл барьж байна. Гэхдээ сурагчдыг хэрхэн амраах талаар эцсийн шийдвэр гараагүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг мөн хугацаанд цахимаар хичээллүүлэх талаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сар дуустал цахимаар хичээллүүлэх тухай ярилцлаа.
Их, дээд сургуулийн хувьд арванхоёрдугаар сарын 6-наас нэгдүгээр сарын 10 хүртэл шалгалт цахимаар явагдана.
Танхимаар өгөх шалгалтыг хоёрдугаар сарын 1-нээс хойш өгүүлэхээр ярилцлаа. Иймд арванхоёрдугаар сарын 10 хүртэл гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ.
* * *
Сануулахад, өмнө нь сурагчдын I улирлын амралтыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 6 долоо хоног амрааан, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан юм.
БШУЯ-наас хичээлийн шинэ жилийн эхэнд танилцуулж байсан АМРАЛТЫН ХУВААРИЙГ эргэн сануулъя.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ээр хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана.
Хичээл, амралтын хуваарь:
I улирал
II улирал
III улирал
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-нд эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-нд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 13 )
Amarsan ni deer uvchingui bol jargal urgui bol jargal
Цэцэрлэгийн хүүхэд цахимаао орно гэж балайрахаа болчихоо.
Цахимаар хичээллэнэ гэнэ хүүхдүүд утас дэлгэцийн хамааралтай болж дархлаа нь сулрах мөн нүдний хараа нь сулрах шүдээ хавирах орондоо шээх гэх мэт мөн мэдрэлийн гаралтай өвчин үүсч сургуулийн насныханд сүүлийн үед маш их тохиолдож байгаа эцэг эхчүүд ээ хүүхэддээ анхаарал хандуулаарай эмчийн зөвөлгөө шүү
Ovchin gaigui bol tanhimaar ni oruulaach tsahin hicheel chin huuhded yamarch ogoojgui baina shte.dongoj huuhduud tanhimaar orj jigdreh gej baihad yu ni tsahim be naad asuudlaa dahin harj shiidveree gargaach buten 2 jil yu ch suraagui huuhed oyunii doroitold orloo saidaa teneg shiidver gargahaa boli ingej hotsrogdol arilgana gej bhgui shuu
утга учиргүй урт амралт одоо яндаа яна хавар ганцхан 7 хоног
Ёстой нэг тэнэгтчих юм аа. Цэцэрлэгийн хуухдууд цахимаар хичээл хийдэг гэнэ. Эцэг эх нь ажилаа алдах юм уу? Эсвэл ур хуухдууд нь гэртээ эрсдэлд орох юм уу? Яасан гэж ийм юм бодож олдог байна аа. Аж амьдрал эруул мэндээрээ энэ хэдэн нехдуудээр тоглуулж дуусах юм байна даа. Амьдралд таарахгуй шийдвэр чинь толгойд чинь яаж багтаж амнаас чинь яаж гарсан байна аа.
Тэрэн дээр гадуур ханиад их бна
..бүдүүлэг тэнэг шийдвэрээс чинь болж миний хүүхдүүд оюуны хоцрогдолд орж дууслаа..одоо наад цахимаа больж үз....1 ба 2-р ангийн хүүхдүүдийн эцэг эхүүд нь бүгд бага ангийн багш болчихсон юм уу...тэнэгтэж дууслаа...
Танхимаар арай гэж хичээлээ ойлгох гэж яджаахад нь дахиал цахим болгож бгаамуу болиооо боль эргүү малнууд
Цэцэрлэгийн хүүхэд яаж цахимаар хичээллэх юм. харах хүнгүй болоод л цэцэрлэгт явж байгаа биздээ. яаж эцэг эх ажлаа хийх вэ
Цэцэрлэгийн хүүхэд цахимаар орох төвөгтэй юм байна лээ. Эцэг эх нь ажилтай яг ажлын цагаар хичэл нь орно. Тэгхээр хичээлийг нь хамт үзэж хийлгэх хэрэгтэй энэ тэр гээд их л төвөгтэй юм байна ээ дээ. \n
Эсэргүүцэж байна. Танхим ээлжилж орсон нь дээр
Цэцэрлэгийн хүүхэд цахимаар хичээллэнэ гэж юу яриад байна аа.