Сурагчдын амралтын хугацааг ДАВАА ГАРАГТ эцэслэнэ

2021 оны 12 сарын 01

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.01/ хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Шийдвэрийг ирэх даваа гарагт эцэслэнэ гэдгийг БШУЯ-аас мэдээлэв.

Урьдчилсан тооцооллоор:

 

Сургуулийн өмнөх боловсрол | Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.

Ерөнхий боловсрол | Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /12 дугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид 12 дугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.

Дээд боловсрол | Дээд боловсролын байгууллагуудын тухайд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(202.9.46.47) 2021 оны 12 сарын 01

зөв зөв Багш нарт ч гэсэн ачаалалтай эрсдэлтэй хэцүү бна Халдвар нэмэгдвэл эмч сувилагч нар сөхрөнө Ямартаа ч 12 сардаа хөл хорьж урьдчилан сэргийлснээр омикроныг улсдаа аль болох орж ирэх хугацааг уртасгах тактик барих нь зөв\n

0  |  0
Top