Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч нартай уулзаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтад нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлагийн удирдах албан тушаалтнууд салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Түүнчлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Төрийн үйлчилгээний шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ. 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top