СҮХБААТАР: ​Дүүргийн прокурорын газраас хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Өнөөдөр /2021.12.02/ дүүргийн Прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөн нь хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд болон хууль сахиулах, бусад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, ял, албадлагын арга хэмжээний чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга нар, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ хамтран оролцож хийж хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо. Тухайлбал, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т тодорхой тооны хүмүүс нийтэд тустай ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хэлэлцсэн асуудлуудын талаар дүүргийн Прокурорын газар нэгтгэн дүгнэж цаашид анхаарах ажлын талаар зөвлөмж гаргахаар боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top