УБЕГ-аас Англи улс болоод Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг эхэлжээ. Шинэчилсэн бүртгэлийн ажлыг дээрх улсад эхлүүлэхтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох баг бүрэлдэхүүн Англи улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байгаа аж. Хилийн чанадад сууж буй иргэдийг бүртгэх Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эхний ээлжинд Монголчууд олноор амьдардаг 30 гаруй улсад хийхээр төлөвлөсний дагуу БНСУ, АНУ, Тайланд, Сингапур, Лаос, Австри, Чех, Вьетнам, Тайпэй, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Казахстан, Полып, Герман, Унгар, Турк, Болгар, Швед, Бельги, Франц зэрэг улсуудад тус тус эхлүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар 23 улсад амьдарч буй 9ООО гаруй иргэн хамрагдаад байна.
БНСУ-д өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн бүртгэлд 6000 гаруй иргэн хамрагдсаны 5000 орчим иргэний мэдээлэл баталгаажиж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нэр нь ирээд байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )