Ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст зориулсан мэдээллийн интернэт танхим

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Засгийн газар аймгуудын ажлыг тухайн жилд хэчнээн шинэ ажлын байр бий болгосон гэдгээр нь дүгнэх бөгөөд энэ ажлын хүрээнд аймгййн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил хайж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст зориулсан мэдээллийн интернэт танхим ажиллуулж эхэлжээ. Энд төрөл бүрийн сонин хэвлэл байхаас гадна ажил хайж байгаа иргэдэд зориулсан хөдөлмөрийн зуучийн вэб сайтуудаас чөлөөтэй мэдээллээ авч болох юм. Мөн төрөл бүрийн төсөл бичих аргачлал, бизнесийг хэрхэн өргөжүүлэх аргачлалуудын талаар ном хэвлэлүүдээр ч хангажээ. Тус танхимд төрөл бүрийн ажлын байрны захиалга байх бөгөөд иргэдийг ажлын байранд зуучилж өгөх юм байна. Түүнчлэн ажлын байр нэмэх, мэргэжилгүй иргэддээ мэргэжил олгох төрөл бүрийн сургалтуудыг ч явуулах гэнэ. Энд ирснээр олон төрлийн мэдээ, мэдээлэл авахаас гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлд ч хамрагдаж боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top