“Nike” компани АНУ-д “Adidas” пүүзийг импортыг хориглохыг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

АНУ-ын спортын бараа үйлдвэрлэгч “Nike” компани өрсөлдөгч Германы “Adidas” брэндийн пүүзний хэд хэдэн загварыг АНУ-д оруулж ирэхийг хориглохыг шаарджээ. Учир нь “Nike” компани өрсөлдөгч нь сүлжмэл даавуу үйлдвэрлэх технологийн патентыг зөрчиж байна гэж үзэж байна.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, “Nike” компани өөрийнх нь “FlyKnit” технологийг хуулбарлаж,  “PrimeKnit” гэж нэрлэсэн гэж, АНУ-ын Олон улсын худалдааны комисст гомдол мэдүүлсэн байна. “Nike” брэнд сүлжмэл даавуун анхны пүүзээ 2012 онд Лондонгийн олимпын их наадмын үеэр танилцуулсан бол “Adidas” ижил технологиор хийсэн шинэ загвараа таван сарын дараа гаргасан байна. Үүнээс хойш тус хоёр компани ийм төрлийн даавууг ашиглах эрхийн төлөө шүүхдэлцэж байгаа юм.

“Adidas” компанийн зүгээс өрсөлдөгчийнхөө гомдлыг эсэргүүцэхээр судалж эхэлжээ. “PrimeKnit” технологи нь олон жилийн зорилтот судалгааны үр дүн бөгөөд тус компанийн экологийн хариуцлагыг илэрхийлдэг гэж тус компанийн төлөөлөгч Мэнди Нибер мэдэгджээ.

Блүмберг агентлагийн онцолсноор, “Nike” олон жилийн турш өөрийн “FlyKnit” зэрэг технологийн патенттай холбоотой асуудлаар заргалдаж байна. Тодруулбал, 2020 онд тус компани Германы “Puma” патентын зарга үүсгэж байсан бол энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын “Skechers” компанитай хэд хэдэн патентын асуудалтай холбоотой зарга үүсгэж, тохиролцоонд хүрч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top